Б.Энхбаяр: Согтуугаар машин жолоодож, эрхээ хасуулж, ЯЛ ШИЙТГҮҮЛСЭН ТОХИОЛДОЛ бүртгэгдээгүй
Хууль зүй дотоод хэргийн сайд Б.Энхбаяр эрүүгийн хуулийн талаар нэгэн сонирхолтой мэдээллийг хуваалцжээ. Тэрбээр "Өнөөдөр 2024 оны 2-р сарын 13 буюу согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг, зөрчлийн ял шийтгэлийн бодлогыг чангалсан шинэ Эрүүгийн болон Зөрчлийн хууль шинэ оны 1 сарын 1-нээс мөрдөгдөж эхлээд 43 хонож байна. Энэ төрлийн зөрчил 53-57 хувь буурсан. Он гарснаас хойш тээврийн хэрэгсэл жолоодож Зөрчлийн хуулиар торгуулж, жолоодох эрхээ хасуулсан хүмүүсээс энэ 43 хоногийн хугацаанд давтан уг зөрчлийг гаргаж Эрүүгийн хуулиар ял шийтгүүлсэн хэрэг “0” буюу гараагүй байна. Шинэ Эрүүгийн хуулиар эрхээ хасуулсан этгээд давтан уг үйлдлийг гаргавал гэмт хэрэгт тооцож Эрүүгийн ял шийтгэгдэх болж чангарсан юм" хэмээжээ.
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.119.213.36)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20