Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Монгол Улсын сайд ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан болон салбарын бусад сайд нарын хамт УОК-ын Шуурхай штабт ажилласан билээ. Энэ үеэр Засгийн газрын шийдвэрийн дагуу хаваржилт хүндэрсэн аймгуудад тусламж үзүүлэх шуурхай бүлгийн гишүүдтэй уулзлаа. Шуурхай бүлгүүдийг сайд нар ахлан ажиллаж байгаа бөгөөд малчдад шаардлагатай өвс тэжээл, түлш шатахуун, хоол хүнсний тусламж үйлчилгээг үзүүлэхээс гадна орон нутагт зам харгуй гаргах зэрэг ажлуудыг эрчимжүүлэхээр болсон. Энэ хүрээнд Засгийн газраас зудын эрсдэлийг бууруулахаар баг бүрэлдэхүүнүүд орон нутагт ажиллаж эхэллээ.
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангийн ахалсан баг баруун аймгуудад нөхцөл байдал нэн хүндэрсэн сум, багийн малчдад үнэ төлбөргүй өвс, тэжээл, хүнсний багц болон эрүүл мэндийн тусламж хүргэхээр хөдөлж байна. Энэ удаа нийт аймаг сумдад улсын нөөцөд байгаа 6000 орчим тн өвс тэжээл, орон нутгийн нөөцөд байгаа 20 000 тн өвс тэжээлийг зуданд нэрвэгдэж буй малчин өрхүүдэд хүргэх юм. Цаашид нийт малчин өрхөд хүчит тэжээл буудай, тэжээлийн будаа өгөхөөр төлөвлөж байна.
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20