Азийн залуу улс төрчид Монголд чуулна
Үйл явдал
/
2024-02-23

Азидаа хамгийн том буюу 52 орны 352 улс төрийн намуудыг үзэл баримтлал үл харгалзан нэгтгэсэн, улс төрийн олон өөр үзэл баримтлалтай намуудын хамтын ажиллагааг таниулан сурталчлах, Азийн улсуудын итгэлцэл, харилцан ойлголцлыг сайжруулах, улс төрийн намуудын бүсийн хамтын ажиллагааны харилцаа холбоог идэвхжүүлэх зорилготой байгууллага бол “ICAPP” юм. Азийн улс төрийн намуудын олон улсын бага хурал /International Conference of Asian Political Parties/ энэ сарын 23-26-нд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах гэж байна. Тус хуралд оролцохоор 11 улсын 15 намын төлөөлөл Улаанбаатарт ирээд байна. ICAPP хэмээх энэ томоохон эвслийн дэргэдэх залуучуудын байгууллагын ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд, МАН-ын дэргэдэх СДМЗХ-ны ерөнхийлөгч Н.Учрал сонгогдон ажиллаж байгаа бөгөөд өнөөдөр /2023.02.23/ тэрээр ICAPP-ын тэргүүн Чун Иү Ён-ыг хүлээн авч уулзлаа.

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.133.117.107)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.