О.Хангай: Миний эхнэр дөрвөн хүүхэд төрүүлсэн ч "Хахуульгүй" гэгддэг алдарт эхийн одонг авч чадсангүй
Удахгүй болох Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах баярын мэндийг хоёр ээждээ, хайртай ханьдаа, 4 сайхан охиндоо болон Монголынхоо сайхан бүсгүйчүүддээ хүргэе.
Хахуульгүй гэгддэг Алдарт эхийн одонгоо авч чадаагүй гэр бүлийнхээ бяцхан түүхээс хуваалцъя.
Манай гэр бүл дөрвөн хүүхэд төрүүлсэн ч анхны хүүхдээ 2 нас 4 сартай байхад нь гэнэтийн ослоор алдсан билээ. 4 дэх хүүхдээ төрүүлээд нэг нас хүрсний дараа харъяа хороондоо “Алдарт-Эх”-ийн хоёрдугаар одон авах материалаа бүрдүүлэн өгcөн. (төрсний болон нас барсны гэрчилгээг хавсаргасан байсан)
Хорооноос одонгоо авахдаа бэлдээрэй гээд 2023 оны 05 сарын 25 хүртэл тэрүүхэндээ эхнэрээ баярлуулахаар дээл хувцас, баяр хүргэхээр ирсэн ах дүү, найз нөхдөө дайлахаар бэлдээд энэ баярт өдрийг гэр бүлээрээ хүлээж байлаа. (эхнэр маань ч одонгоо авахаар тураад гуалиг болсон байлаа
Ерөнхийлөгчөөс одонгоо авдаг уламжлалын дагуу хүлээж, хэдний өдөр авахаа мэдэх зорилгоор тодруулахад нэр нь байхгүй байгаа талаар мэдээг аваад шоконд орлоо.
Хороо, дүүргээс асуухад нэр нь баталгаажсан гэсэн. Учрыг бүрэн тодруулахаар нийслэл болон Монгол улсын Ерөнхийлөгчийн тамгын газраас асуухад одоо үйлчилж буй “Олон хүүхдийг төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай” хуулийн дагуу төрүүлсэн 4 хүүхэд нь амьд сэрүүн байх ёстой юм байжээ. 4 хүүхэд төрүүлсэн ч “Алдарт-Эх”-ийн хоёрдугаар одон авах боломжгүй гэдэг хариуг авлаа.
Одонгоо авна гээд баяр хөөр болж байсан манай гэр бүлд бөөн уйтгар гуниг боллоо. Уйлаад, уйлаад л
Эндээс дүгнэхэд та том хүүхдээ насанд хүртэл өсгөсөн ч 4 дэх хүүхэд тань 1 нас хүрээгүй байхад том хүүхэд нь эндэхэд тухайн эх одон авахгүй юм байна лээ.
Эхийн хэвлийдээ тээж төрүүлэн, хэдэн нас хүртэл өсгөсөн ч эхийн хөдөлмөр яагаад үнэлэгдэхгүй байгаа юм бэ? Энэ асуудал бол тухайн гэр бүлийн хувьд маш эмзэг сэдэв байдаг тул төдийлөн илэрхийлээд байдаггүй ээ асуудлаа.
Манай гэр бүлтэй адил асуудал тохиолдсон ээжүүдийг төлөөлж Ерөнхийлөгчийн тамгын газарт хандахад санал оруулах талаар судлая гэсэн хариуг өгсөн.
Тиймээс эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан иргэнийхээ хувьд ийм асуудалтай олон гэр бүл, ээжүүдийн өмнөөс өөрийн байр суурь саналаа илэрхийлэхийг хүслээ. Монгол улсын бүртгэлд бүртгүүлсэн л бол хүүхдийг нас барсан ч “Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай” энэ хуулинд хүүхдэд тооцож, энэрэнгүй хүнлэг зарчим, заалтыг тусгасан өөрчлөлтийг оруулж, мянга мянган ээжүүдийн ЭЛГИЙГ ДЭВТЭЭЖ, ЭНГЭРИЙГ НЬ МЯЛААЖ өгөхийг хүсэж байна.
Энэ мэдээ танд ямар санагдав?
76
6
5
7
4
13
Сэтгэгдэл: (19)
Таны IP: (3.144.42.174)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Эхнийх
Сүүлийнх
Шилдэг
Иргэн
(203.91.115.46)
2024-03-07 15:16:25
Эргэж харах л ёстой асуудал ийм шалтгаанаар авж чадахгүй ээжүүд их байгаадаа төрүүлсэн үр хүүхдээ зуурдаар өвчинөөр ер нь янз бүрийн шалтгаанаар алдчихаад тэр дороо хүүхэдтэй болно гэж юу байхав дээ цаг хугацаа хэрэгтэй биз дээ ээжүүд үр хүүхдээ өсгөх гэж зүтгэсэн бүх зүйл үгүйсгэгдэж байгаа биз дээ маш их гомдолтой л байдаг штэ
0
0
0
Хариулах
monkhzaya Бямбаа
(27.123.213.66)
2024-03-05 22:37:08
Тийм шүү. Төрүүлсэн нь үнэн , ээжийн биш эмчийн буруутай үйлдээс болоод үр хүүхдээ алдаад 3 хүүхэдтэй бга яг л ижил асуудалтай ээж бна а. Бодох л асуудал шүү
0
0
0
Хариулах
(133.106.32.13)
2024-03-05 12:34:45
Сайн байнуу тэр хариу өгсөн хүн өөрөө хуулиа мэдэхгүй байгаа байхаа одон өхдөө бага хүүхэд нь 1 ойнд хүрхээр өгдөг.ба түүнээс дээш болоод нас барсан тохиолдолд төрүүлсэн хүүхдийн тоонд оруулж өгдөг л байсан тэгээдэч арай том болоод өнгөрвөл одонг нь хураах. хууль.гараагүй биздээ манайханы хүүхэд чодон авчил байсан хуул нь өөр болсон эсхийг хуульчаас асуу олдох ёстой одонгоо олж аваарай баяртай
0
0
0
Хариулах
зОЧИН
(139.5.217.240)
2024-03-05 11:06:11
ӨВЧИН ХЭЛЖ ИРЭХ БИШ ХИЙСЭЖ ИРНЭ ХЭЦҮҮ Ч ЮМ БЭ ДЭЭ ГЭХДЭЭ ЭСЭН МЭНД БОЙЖУУЛЖ БАЙГАА ЭСЭН МЭНД ӨСӨЖ БАЙГАА ГЭДЭГ НЬ ГОЛ ҮЗҮҮЛЭЛТ ЗАЛУУ ХҮН БОЛ ДАХИАД ТӨРӨХ ХҮҮХДИЙН ТОО 4 БАЙХ Ч ЮМ БҮХЭН ТЭГШРЭЭД САЙХАН Л ХАРАГДДАГ
0
0
0
Хариулах
Төмөрбаатар Алтанчимэг
(122.201.31.109)
2024-03-05 10:49:33
Энэ асуудал надад ч гэсэн тулгараад бгаа дэмжиж бна
0
0
0
Хариулах
Orgiltuya
(66.181.180.108)
2024-03-05 09:20:38
Bi baga ohinoo bas pi hureegyi bhd n 2 jil garangiin omno aldsan. 2019onii neg jurmiin tuhai tanilaasaa sonsood horoonoos asuusan. Daraa jil odongoo avaarai gsn . ene jil harin ogku bolson juram ooroor irsen gj helsen. Ih huleej nsn blhoor ih gutarch zondoo l uillaa daa. Ohinoos min eejdee uldeeh zyil ter l bsn bh
0
0
0
Хариулах
Уншигч
(66.181.161.66)
2024-03-05 08:50:18
Олгогдох ёстой
0
0
0
Хариулах
Уншигч
(66.181.161.66)
2024-03-05 08:50:17
Олгогдох ёстой
0
0
0
Хариулах
Уншигч
(66.181.161.66)
2024-03-05 08:50:16
Олгогдох ёстой
0
0
0
Хариулах
(103.57.92.180)
2024-03-05 00:17:43
Тийм шдээ.Манай дүү бүр том охиноо 19-тэй байхад нь алдаад багыгаа ой хүрэхэд нь өргөдлөө өгсөн.Өгөөгүй шдээ
0
0
0
Хариулах
(66.181.180.217)
2024-03-05 00:07:30
Зөв сэдэв хөндсөнд баярлалаа танай гэр бүлд аз жаргал хүсэе
0
0
0
Хариулах
Одогоо аваагүй одонтой ээж
(66.181.160.73)
2024-03-04 23:59:39
Манай том хүү 7 нас хүртлээ ээжийнхээ нэр дээр байж байгаад өвөөгөөрөө овоглодог болсон гэхдээ ээжтэйгээ цуг байдаг. Тэгээд 3н дүү нь гараад бага дүүг нь нэг нас хүрхэд одонгоо авна гээд баярлаад материалаа өгсөн боловч одон өгөхгүй гээд материал маань буцаагдсан үнэхээр гомдмоор
0
0
0
Хариулах
одонгүй ч одонтой ээж
(66.181.190.117)
2024-03-04 23:06:10
энэ сэдэв ээжүүд бидэнд маш гомдмоор сэтгэл урандуулсан сэдэв шү анхны охиноо төрүүлээд 9 нас хүртэл өөр дээрээ эхийн ёсоор өсгөсөн тэгээд эгч маань аваарт ороод хэдэн жил болоод ганцхан хүүтэй болохоор нь эгчдээ тус дэм болог дэ гээд өргүүлсэн гэтэл 4 дэх хүүхэд маань гараад эхийн одон мэдээж авна гэсэн баяр хөөртэй байсан тэгтэл бага хүүхэд нь 1 нас хүрэхэд бүх хүүхэд нь хамт байх ёстой гэсэн хуулийн заалтаар хасагдаж маш их гомдсон до би чинь тэгээд охиноо тээж төрүүлээгүй болж бна уу бүр 9 нас хүртэл ээжтэйгээ хамт бсн шдэ одоо ч ээжээ л гэдэг гэж бодохоор
0
0
0
Хариулах
(66.181.161.249)
2024-03-04 22:15:50
Монгол улсын иргэн болж хүүхэд гэрчилгээгээ авсан бол ээжийн сэтгэлийг дэвтээж ядаж алдарт эхийн одонг нь өгчихөж баймаар юм даа
0
0
0
Хариулах
Handaa
(122.201.31.237)
2024-03-04 22:02:46
Ene asuudaliig yarih hamgiin tom sedev shvv bi 6hvvhed turvvsen 8n nastai ohin 4n nastai hvvgee uvchnii ulmaar aldsan tegeed 1r odongiin material bvrdvvlj ugsun uguugui tegeed 2r odon avsan shine huuli garsan geed dahij 1r odongiin material bvrdvvlj ogch bno geed dahij ugsun uguugui bi end mash ih gomdoj yavdagaa uuriin biyer turvvlj usgusun bolohoor tur zasah arail yumaa
0
0
0
Хариулах
(202.126.88.152)
2024-03-04 21:20:34
Энэ ёстой гайхмаар зүйл бсан шүү.10 сар тээж төрүүлээд 5 настай хүүхдээ адлсаныхаа дараа дахин хүүхэдтэй болсон бдаг.Гэтэл хүүхдээ амьд бхад нь дараагийн хүүхдээ төрүүлээгүй бол одон авахгүй гэсэн хужль бдаг гэсэн.ЮУ ВЭ .ЭНЭ АРАЙ ЮУ АЙ.
0
0
2
Хариулах
Зочин
(139.5.217.240)
2024-03-04 21:20:34
ГАЙХЛАА "ДҮРЭМ ЖУРАМ БОЛОН ХУУЛЬД ЗААВАЛ"НОХОЙТСОН"ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛААД БАЙГАА ТӨРД ТЭНЭГҮҮД СУУЧХААД ГАЖ ЮМ ХЭЛЭЭД "БИЧЭЭД БАТЛААД СУУЖ БАЙНА ГЭСЭН ҮГ ШҮҮ ДЭЭ ЭСВЭЛ ЗАЛЬТ ЭТГЭЭД ЛУЙВАРЧИН
0
0
ЗОЧИН
(139.5.217.240)
2024-03-04 21:20:34
4 ХҮҮХЭД БАЙГАА БОЛ АВМААР ЮМ ЭНЭ ЖУРАМ УНШААГҮЙ Л ДЭЭ ГЭХДЭЭ 5 БАЙГААД НЭГИЙГ НЬ АЛДСАН БОЛ 4 ӨӨР АВДАГ ЭРҮҮЛ ЗААЛТ БАЙМААР ЮМ ЖУРАМ ДҮРЭМД СЭТГЭЦИЙН АСУУДАЛТАЙ ХҮМҮҮС ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛААД БАЙХ ШИГ БАЙНА АА ЭСВЭЛ...
0
0
болдбаатао боржигон
(66.181.177.251)
2024-03-04 21:10:05
тийм шүү манай найз бас хүүхдээ зуурдаар алдаад багыгаа ой хүргээд хүсэлт өгсөн боловч бүтээгүй. Ярилцах хамгийн том сэдэв шүү
0
0
0
Хариулах
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20