Э.Бат-Үүл: Метроны төслийг сонгуулийн шоу болгох гээд байна
Үйл явдал
/
2024-03-14

"Улаанбаатар-Бүсчилсэн хөгжил” форум”-ын хүрээнд хотын дарга асан Э.Бат-Үүл нийтийн тээвэртэй холбоотой асуудлаар байр сууриа илэрхийллээ

Хотын дарга асан Э.Бат-Үүл:

Дүүжин тээвэр гэж яриад байна энэ -35 хүрч хүйтэрдэг манай улсад тохирохгүй. Тийм байсан бол Бээжин, Москва, Нью Иорк дүүжин тээвэртэй байх нь яасан юм бэ. Энэ чинь уулын орой, цанын баазаас хүн зөөдөг хэрэгсэл Монголд байж болохгүй.

Автобусны парк шинэчлэлтийг хийх ёстой. Гэхдээ хувийн хэвшилд бололцоо олгочихвол нийслэлээс хөрөнгө мөнгө гарахгүй шинэчлэлт хийх бололцоо байгаа. Нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлж байгаа компаниуддаа шугамын эрхийг нь хамт өгөх ёстой. Тэгэхгүй автобусыг нь шугаман дээгүүр явуулах юм бол хувийн хэвшил хөрөнгө оруулалт хийж чадахгүй. Ингэх юм бол хувийн хэвшлийнхэн биднийг тухтай нийтийн тээврээр үйлчлүүлэх боломжийг хангаж чадна.

Метрог 2020 онд ашиглалтад оруулахаар японы талтай тохиролцчихсон байсан юм. Гэвч 2016 онд МАН ялалт байгуулаад метроны төслийг гацаасан. Одоо л энэ метроны төслийг ярьж байгааад нь баярлаж байна. Энэ бол хэрэгжих бүрэн боломжтой төсөл хэдий ч сонгуулийн шоунд ашиглах гээд байвал урмыг нь хугалахаар ууцыг нь хугал гэдэг юм болох вий гэж хэлмээр байна

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
1
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.149.235.66)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.