МТЗ Т.Бадрал: Зүүн босоо чиглэлийн төмөр замыг БНХАУ-ын Жиньжөү боомттой холбосноор эдийн засгийн коридорын үйл ажиллагаг эрчимжүүлнэ
Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Бадрал:
ЗҮҮН БОСОО ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМЫГ БНХАУ-ЫН ЖИНЬЖӨҮ БООМТТОЙ ХОЛБОСНООР ЭДИЙН ЗАСГИЙН КОРИДОРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЭРЧИМЖҮҮЛЖ, ГУРАВДАГЧ ЗАХ ЗЭЭЛД ЧИГЛЭСЭН ГАЛТ ТЭРЭГНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ НЭМЭГДҮҮЛНЭ
БНХАУ-ын Жиньжөү хотноо “Монгол-Хятад-Оросын орон нутгийн эдийн засаг, худалдааны чуулга уулзалт” энэ сард зохион байгуулагдаж Олон Улсын тээвэр логистикийн үйл ажиллагааны өнөөгийн нөхцөл байдал, техник технологийн хөгжил, тээвэр логистикийн тулгамдаж буй асуудлын хүрээнд 3 орны төлөөлөгчид хэлэлцүүлэг өрнүүлж, Жинжөү боомтын үйл ажиллагаа болон Зүүн хойд Хятадын хуурай болон далайн тээврийн шинэ коридорын бүтээн байгуулалттай танилцлаа.
Чуулганы үеэр Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Т.Бадрал хэлсэн үгэндээ:
“... Бүс ба зам санаачилгатай харилцан уялдуулж Шинэ сэргэлтийн бодлого боомтын сэргэлтийн хүрээнд БНХАУ-тай төмөр зам болон хатуу хучилттай 3400 орчим км авто замаар холбох төсөл хэрэгжиж байна. Монгол Улс “Тавантолгой-Гашуунсухайт”, “Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн төмөр замыг барьж, Бичигт-Зүүнхатавч боомтын төмөр замаар холбох ажлыг эхлүүлсэн. Шинээр дөрвөн төмөр замын боомтоор холбогдох, эдийн засгийн өндөр ач холбогдолтой. Зүүн бүсийн төмөр замын коридорыг хөгжүүлэхэд гурван улс зайлшгүй хүчээ нэгтгэх шаардлага гарч байна.
Чуулга уулзалтын үеэр Ляонин мужийн удирдлагуудтай БНХАУ-ын Жиньжөү боомт нь Монгол Улсын хилийн боомтуудаас хамгийн ойрхон байрлаж байгаа бөгөөд эдийн засгийн энэхүү боомтыг Монгол Улсын зүүн босоо чиглэлийн төмөр зам болон авто замтай холбох, тээвэр худалдааг өргөжүүлж, эдийн засгийн үр өгөөмжийг нэмэгдүүлэх талаар санал солилцсон.
Зүүн босоо чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх, бүс нутгаар байрлаж буй газрын баялгийг худалдаа, эдийн засгийн эргэлтэд оруулах, Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй Транзит Монгол хөтөлбөрийн хүрээнд энэхүү төмөр замаар БНХАУ-аас Монголын нутгаар дайрч ОХУ болон Европт чиглэсэн галт тэрэгний хөдөлгөөнийг нэмэгдүүлэх чиглэлээр бид ярьж тохирлоо. Тиймээс “Монгол-Хятад-Оросын орон нутгийн эдийн засаг, худалдааны чуулга уулзалт” нь Монгол-Хятад-Орос гурван улсын эдийн засгийн коридорын үйл ажиллагааг эрчимжүүлэхэд хувь нэмэр оруулсан чухал арга хэмжээ болж өндөрлөж буйг онцлох нь зүйтэй...” гэв.
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.216.104.106)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20