МТЗ: Д.Тогтохсүрэн: Хуурай боомтыг эхний ээлжинд Замын-Үүд, хөшигийн хөндий, Алтанбулаг, Сайншанд, Бичигт, Чойбалсан, Ховд гэсэн байршилд байгуулна
Д.ОТГОНСҮРЭН: ХУУРАЙ БООМТЫГ ЭХНИЙ ЭЭЛЖИНД ЗАМЫН-ҮҮД, ХӨШИГИЙН ХӨНДИЙ, АЛТАНБУЛАГ, САЙНШАНД, БИЧИГТ, ЧОЙБАЛСАН, ХОВД ГЭСЭН БАЙРШИЛД БАЙГУУЛНА
Монгол Улсын Далайн захиргааны дарга Д.Отгонсүрэнтэй ярилцлаа.
Зам, тээврийн хөгжлийн сайдын өгсөн үүргийн дагуу Замын-Үүдэд хуурай боомт байгуулах судалгаа шинжилгээ хийх ажлын хэсэг байгуулагдсан.
Ирэх 2024 онд Монгол Улсад анх удаа хуурай боомт Олон Улсын тээвэр, логистикийн төвийг Замын-Үүдэд байгуулна.
Хуурай боомт байгуулах байршлын тухайд дэлгэрэнгүй танилцуулбал?
Хуурай боомт гэдэг нь авто зам, төмөр зам, агаарын тээвэр зэрэг тээврийн бүхий л төрөл хөгжсөн, ачаа боловсруулах хүчин чадалтай, олон улсын шинж чанартай логистикийн төв юм.
Монгол Улсын импортын ачааны дийлэнх хувь нь БНХАУ-ын Тяньжин боомтоор дамжин Эрээн-Замын-Үүд боомтоор ирдэг.
Зам, тээврийн хөгжлийн яамнаас далайн боомтоос ачаа бараагаа шуурхай авах хоёр, гуравдагч гарцтай болох бодлогыг баримталж, урд хөрштэйгөө яриа хэлэлцээр хийхээр ажиллаж байна.
Хуурай боомтыг эхний ээлжинд Замын-Үүд, Хөшигийн хөндий, Алтанбулаг, Сайншанд, Бичигт, Чойбалсан, Ховд гэсэн байршилд байгуулахаар болсон.
Юун түрүүнд Замын-Үүдийн Бүс нутгийн тээвэр логистикийн төв талбайн хүчин чадлыг өргөтгөж, хөрөнгө оруулалтын эх үүсвэрүүдийг бий болгон хуурай боомт байгуулахаар салбар яамнаас ажлын хэсэг гаран ажиллаж байгаа.
2024 онд Замын-Үүдэд хуурай боомт, олон улсын тээвэр логистикийн төв байгуулах ажлыг эхэлнэ.
Түүнээс гадна зүүн бүсийн Бичигт боомт нь хятадын Жинжөү далайн боомттой 866 км зайд байрладаг. Тээвэр логистикийн хувьд ачаалал багатай, ачааг шуурхай тээвэрлэх боломжтой.
Чойбалсан-Бичигт чиглэлд зүүн босоо төмөр замтай болсноор ачаа, тээврийн урсгал нэмэгдэж, хуурай боомттой болох юм.
Өнгөрсөн онд Азийн авто замын сүлжээний АН-4 чиглэлийн авто зам ашиглалтад орж, туршилтын тээвэр эхэлсэн.
Тэгэхээр баруун бүсэд Ховд аймагт хуурай боомт байгуулж, ачаа тээврийн урсгалыг нэмэгдүүлэх шаардлагатай байна.
Дээрх байршлуудад Олон Улсын логистикийн төв, хуурай боомт байгуулснаар бүс нутгийн ачааг шуурхай тээвэрлэж, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд Монгол Улс өөрсдийн хувь нэмрээ оруулна.
Мөн манай улсын импортын ачаа эргэлтийг шуурхай татан авч, бүтээн байгуулалтын зардал, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнд эзэлж байгаа тээврийн зардал буурна.
Уул уурхайн бүтээгдэхүүн, хөдөө аж ахуйн экспортын ачааг хоёр хөрш рүү шуурхай тээвэрлэж, ачаа тээврийн зардал бууруулахад хуурай боомт том хувь нэмэр оруулна.
2024 онд хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажил?
Өнгөрсөн 11 дүгээр сард зохион байгуулагдсан “Тээврийн долоо хоног” Олон Улсын форумын үеэр гаднын зочид, төлөөлөгчид далайд гарцгүй хэдий ч хөлөг онгоцны нээлттэй бүртгэл хийж байгаа Монгол Улсын сайн туршлагаас хуваалцах саналаа хэлсэн. Энэ хүрээнд бусад оронтой харилцан туршлага солилцож, хамтран ажиллана.
Дотоодын усан тээврийг хөгжүүлэхээр Хөвсгөл нуур, Өгий нуур, Буйр нуурт хяналтын постуудыг үе шаттайгаар байгуулж, тээврийн хэрэгсэлтэй болгох ажлыг үе шаттайгаар хийнэ.
Мөн хуурай боомтуудын бүтээн байгуулалтыг үе шаттайгаар эхлүүлэхээр төлөвлөж байна.
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.116.14.12)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20