МТЗ: "Тавантолгой-Зүүнбаян" чиглэлийн төмөр замаар он гарснаар 14'872 тн аммонийн нитратийн тээвэрлэлтийг зохион байгууллаа
“ТАВАНТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН” ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМААР ОН ГАРСНААР 14,872 ТН АММОНИЙН НИТРАТИЙН ТЭЭВЭРЛЭЛТИЙГ ЗОХИОН БАЙГУУЛААД БАЙНА
“Төмөр замаар аюултай ачаа тээвэрлэх, ачиж буулгах, хадгалах журам”-д “Төмөр замын байгууллага нь орон нутгийн харилцаанд төмөр замын аюултай ачаа ачиж буулгах ажиллагаанд нээхэд химийн хорт болон аюултай бодисыг импортлох, ашиглах, хадгалах, тээвэрлэх зөвшөөрөл бүхий зам талбай эзэмшигчийн хүсэлтийг үндэслэн нутгийн захиргааны байгууллагатай зөвшилцөн тогтоож, олон нийтэд зарлана” гэж заасны дагуу 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр “Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн төмөр замын “Цогтцэций өртөө”-г аюултай ачаанд нээлттэй өртөөгөөр зарласан.
“Монголын төмөр зам” ТӨХК нь стратегийн томоохон орд газруудад үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгууллага, бүс нутагт шатахуун хүргэх ажлыг шуурхай зохион байгуулж "Зүүнбаян-Цогтцэций” чиглэлийн төмөр замаар 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар 14,872 аммонийн нитратийн тээвэрлэлтийг зохион байгуулаад байна.
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.218.95.236)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20