Б.Энхбаяр: Ямар эх сурвалжаар хохирогчийн мэдүүлэг хэвлэлээр гараад байгаа талаар хохирогчийн ээж гомдол гаргасан
Үйл явдал
/
2024-04-16

Сэлэнгэ аймагт дөрвөн цагдаа хүүхэд хүчиндсэн гэх хэрэг олон нийтийн сүлжээгээр хурдацтай тархаж иргэдийн дургүйцлийг ихээхэн хүргээд амжсан билээ. Тус хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж буй цаг үед ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяраас мэдээллийг тодрууллаа.

ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр:

"Энэ бол бүх насаараа хоригдох ялтай гэмт хэрэг. Хэргийн мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна. Хохирогч охины эрх ашиг бол нэн тэргүүнд тавигдах асуудал. Ямар эх сурвалжтайгаар мөрдөн шалгах ажиллагааны мэдээлэл хэвлэл мэдээллийн байгууллагаар гараад байгаа талаар хохирогчийн ээж гомдол гаргасан. Хохирогч хүүхдийн юу хэлснийг яг хэн мэдээд байгаа юм бэ ? Энэ чинь хүүхдийн эрх ашиг, хувийн мэдээллийг би хэрхэвч гаргуулахгүй" гэлээ

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.227.114.218)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.