Сэлэнгэ аймаг, “Хөдөө аж ахуйн менежмент экосистемийн тогтвортой байдлыг хангах” (STREAM) төсөлтэй хамтран аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, 17 СУМЫН НУТАГ ДЭВСГЭРИЙН ХӨГЖЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨГ газрын мэргэжлийн байгууллага болох “Вектор мэп” ХХК-аар гүйцэтгүүлж хүлээн авлаа.
Сэлэнгэ аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, 17 сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөө нь дараах үндсэн хэсгүүдээс бүрдсэн. Үүнд:
1. ХАА-н төлөвлөгөө
2. Хот, тосгон бусад суурин газрын төлөвлөгөө
3. Зам, шугам сүлжээний газрын төлөвлөгөө
4. Ойн сан бүхий газрын төлөвлөгөө
5. Усны сан бүхий газрын төлөвлөгөө
6. Тусгай хэрэгцээний газрын төлөвлөгөө.
17 сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөөг аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд нийцүүлэн боловсруулсан нь газрын үнэ цэнэ, чадавхыг дээшлүүлэх, байгалийн баялгийг зүй зохистой ашиглахад чиглэгдсэн цогц арга хэмжээ бүхий газар зохион байгуулалтын төлөвлөлтийн шийдэл бий болж байгаа юм.
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20