32-ын тойрог орчимд худалдааны төв байгуулна
Үйл явдал
/
2024-05-11

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар:

-32-ын тойрог орчмын газрыг чөлөөлөн төрөл бүрийн худалдаа, үйлчилгээ, жижиг, дунд үйлдвэрлэл бүхий төвийн барилга барьж, орчныг нь тохижуулан, ногоон байгууламж хийхээр төлөвлөж байна. Тус үйлчилгээний төвийн бүтээн байгуулалтын зураг төслийг нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Барилга, хот байгуулалтын газар, Зураг төслийн хүрээлэн ОНӨҮГ хамтран боловсруулсан бөгөөд өнөөдөр байршил дээрээ ирэн хаана төлөвлөх талаар зөвшилцлөө. Уг ахуйн үйлчилгээний төвийг барьснаар бидний дэвшүүлээд буй “20 минутын хот” концепц хэрэгжих боломж бүрдэх юм. Өөрөөр хэлбэл, тус төвийн ойр орчимд амьдарч байгаа оршин суугч гэрээсээ 20 минутын зайд худалдаа үйлчилгээ, төрийн болон бусад үйлчилгээг нэг дороос авах боломжийг эрэлхийлж буй юм.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.216.104.106)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.