Баянгол дүүрэгт 2021-2023 онд зургаан сургууль ашиглалтад орлоо
Үйл явдал
/
2024-05-31

Баянгол дүүрэгт 2021-2023 онд зургаан сургууль, сургуулийн өргөтгөлийн барилга ашиглалтад орж дүүргийн  хэмжээнд сургуулийн суудлын тоо  3700-гаар нэмэгджээ.   Тухайлбал:

  • 2-р хороонд 640 хүүхдийн хүчин чадалтай 51-р сургуулийн өргөтгөлийн барилгыг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр, 
  • 6-р хороонд 640 хүүхдийн хүчин чадалтай “Эрдийн өргөө” цогцолбор сургуулийн өргөтгөлийн барилга, гадна спортын талбай,
  • 9-р хороонд 640 хүүхдийн хүчин чадалтай 146-р сургуулийг Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар,
  • 11-р хороонд 640 хүүхдийн хүчин чадалтай “Сэтгэмж” цогцолбор сургуулийн өргөтгөлийн барилгыг
  • 20-р хороонд 19-р сургуулийн хуучин барилгыг буулгаж, 640 хүүхдийн хүчин чадалтай байрыг Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар тус тус шинээр барилаа.

Мөн дүүргийн хүн ам ихээр төвлөрсөн 24-р хороонд  “Коёо” тауны өргөтгөлийн барилгыг БШУ-ны сайдын багцаас түрээсэлснээр 1-5-р ангийн нийт 500 орчим сурагч хотхон хороолол дотроо хичээллэх боломж бүрдлээ.   

Энэ жил Баянгол дүүрэгт 10 сургууль, сургуулийн өргөтгөлийн барилга ашиглалтанд орно. Ингэснээр дүүргийн хэмжээнд 2021-2024 онд нийт 16 сургууль, сургуулийн өргөтгөлийн барилга ашиглалтад орж, сургуулийн суудлын тоо 7040-өөр нэмэгдэх юм.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.218.99.80)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.