Баянзүрх дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсээс Нийгмийн халамжийн тухай хуулийн 18.1 дүгээр зүйлд заасан Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээг 2024 онд гэрээлэн гүйцэтгэж байгаа төрийн бус байгууллагуудтай ээлжит уулзалтаа зохион байгууллаа. Уулзалтанд: сэргээн засах үйлчилгээ үзүүлж байгаа “Энэрэхүй эмнэлэг”, “Ээлтэй оточ манал эмнэлэг”, өдрийн үйлчилгээ үзүүлж байгаа “Насны хишиг үндэсний холбоо”, “Үндэсний хөгжлийн эрчис нийгэмлэг”, “Ахмадаа дээдлье хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хишиг төв”, орон гэргүй архины хамааралтай мөн ганц бие асарч хамгаалах хүнгүй өндөр настан ,хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг түр хоноглох байранд байрлуулж нийгмийн халамжийн үйлчилгээ үзүүлдэг “Дөлгөөн минж” , “Энэрэл ивээлийн од амгалан”, “Шинэ амьдрал ялагч”, “Жаргалан эдлэн” зэрэг төрийн бус байгууллагууд оролцлоо. 2024 онд төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах талаар санал солилцон дараах ажлуудыг хийж ажиллахаар боллоо. -Ахмадын зөвлөх үйлчилгээ үзүүлэх -Нийтийг хамарсан ажил -Туршлага солилцох -Сургалт зохион байгуулах -Үйл ажиллагааны талаар олон нийтэд хэлэлцүүлэг сурталчилгаа, өдөрлөгийг хамтран зохион байгуулахаар боллоо.
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин