Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2024 оны А/05 дугаар тушаал, дүүргийн Засаг даргын А/33 дугаар захирамжийн хүрээнд сар шинийн баярыг угтсан бүх нийтийн 14 хоногийн аянг зохион байгуулж байна. Тухайлбал,
-
2024.02.01 Хорооллын худалдааны гудамж дагуух авто зогсоолын цасыг хусаж, ачиж тээвэрлэсэн. Дүүргийн хэмжээнд зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээ хариуцсан “Баянгол Шинэ Өргөө” ОНӨААТҮГ, “ОЧТ”, “Жавхлан хүслэн”, “Гранд тохижилт” ХХК-иудын зам талбайн 92 ажилтан, албан хаагч, тусгай зориулалтын 24 машин техниктэйгээр цэвэрлэгээнээс гарсан 381 тн хар цасыг 76 рейсээр ачиж тээвэрлэн ажиллалаа.
-
2024.02.02 Бүх нийтийн их цэвэрлэгээнд Баянгол дүүргийн ЗДТГ, 1-34 хороо, харьяа хэлтэс, байгууллага, цэвэрлэгээ, үйлчилгээний 4 байгууллагын бүх албан хаагч нийтийн эзэмшлийн гудамж зам талбайг баталсан хуваарийн дагуу цэвэрлэж ажиллалаа. Цэвэрлэгээнээс гарсан 431 тонн хар цасыг 88 рейсээр ачиж, тээвэрлэв.
-
2024.02.03 Дүүргийн нийтийн эзэмшлийн орон сууцны хорооллын оршин суугчид, иргэдтэйгээ хамтарсан цэвэрлэгээг зохион байгууллаа. Тухайлбал, нийт 810 иргэн, 313 аж, ахуй нэгж байгууллага, 103 СӨХ хамрагдаж, 25 удаагийн рэйсээр 147 тн хар цасыг цэвэрлэн, ачиж тээвэрлэлээ.
-
2024.02.04 Гэр хорооллын 1136 иргэн, 324 ж, ахуй нэгж байгууллага, 12 СӨХ-тойгоо хамтарсан цэвэрлэгээг зохион байгууллаа. Цэвэрлэгээнээс гарсан135тн хар цасыг 20 удаагийн рэйсээр ачиж, тээвэрлэж ажиллалаа.
-
2024.02.05 Сар шинийг угтсан их цэвэрлэгээнд дүүргийн Өрхийн эрүүл мэндийн төвийн 320 албан хаагч нэгдэж, 24 рейсээр 148 тн хар цасыг цэвэрлэж, ачиж тээвэрлэсэн.
-
2024.02.06 Төрийн болон төрийн бус өмчийн 51 сургууль, Сургуулийн өмнөх боловсролын төрийн болон төрийн бус өмчийн 78 цэцэрлэгийнцэцэрлэгийн 4049 ажилтан, албан хаагч 111,140 мкв талбайн цасыг цэвэрлэлээ. Дээрх өдрүүдэд (2024.02.01.-2024.02.06) дүүргийн Зам талбайн үйлчилгээ хариуцсан 4 байгууллагын 103 талбайн үйлчлэгч 27 техник хэрэгсэлтэйгээр 233 удаагийн рейсээр 1,242 тн хар цасыг ачиж тээвэрлээд байна.
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20