Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар, ЗДТГ-ын дарга Б.Мөнгөнхуяг, Тохижилт нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Г.Мөх-Эрдэнэ нар өнөөдөр дүүргийн хэмжээнд зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээ, хог тээврийг хариуцан ажилладаг “Баянгол Шинэ Өргөө” ОНӨААТҮГ, “ОЧТ”, “Жавхлан хүслэн”, “Гранд тохижилт”, “Сайхан талын дэнж”, “Тамир Эко” ХХК-ийн нийт 200 гаруй ажилтан, албан хаагчидтай өглөөний уулзалт хийлээ.
Уулзалтын үеэр холбогдох албаныхан нийслэл болон дүүргийн зүгээс гудамж талбайн цэвэрлэгээ, үйлчилгээ, хог тээврийн менежментийг сайжруулах болон Хөдөлмөрийн аюулгүй байдлаа хангаж ажиллах чиглэлээр сургалт, мэдээлэл өгч санал солилцлоо. Мөн дүүргийн зүгээс,
- ТҮК-ийн ажилтан албан хаагчдаа эрүүл мэндийн үзлэгт тогтмол хамруулах,
- ТҮК-ийн ажилчдын хөдөлмөрийн бүтээмжийг сайжруулах чиглэлээр тусгай зориулалтын цэвэрлэгээ үйлчилгээний техник хэрэгслүүдийг шийдвэрлээд байгаа талаар нэгдсэн мэдээлэл өглөө.
Түүнчлэн удахгүй болох сар шинийн баярыг угтан дүүргийн хэмжээнд хог тээврийн шөнийн тээвэрлэлтийг хоёрдугаар сарын 7-ны өдрөөс 230 рейсээр нэмэгдүүлсэн бөгөөд ТҮК-ийн ажилчдын ажлыг хөнгөвчлөх үүднээс дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй албан байгууллага, аж ахуй нэгжүүдийг орчны 50 метрийн газраа тогтмол цэвэрлэж хэвшүүлэх талаар хяналт тавьж холбогдох арга хэмжээг авч ажиллаж байгаа юм.
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20