БГД: “Бидний бахархал” гурван үеийн уулзалт боллоо
Үйл явдал
/
2024-03-11

Баянгол дүүргийн ЗДТГ, Цэргийн штабаас батлан хамгаалах хууль, тогтоомжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд ахмад дайчид, залуучууд, сурагчид руу хандсан олон арга хэмжээг зохин байгуулдаг. Тэгвэл энэхүү ажлын хүрээнд өнөөдөр “Монгол цэргийн өдөр”, Орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний 103, Халхын голын байлдаанд Монгол-Зөвлөлтийн цэрэг ялалт байгуулсны түүхт 85 жилийн ойг угтан хүүхэд залуучуудад тусгаар тогтнол, эрх, эрх чөлөөний үнэ цэнийг ойлгуулах, эх орноороо болон монгол хүн болж төрснөөрөө бахархах, эх байгаль, түүх соёлоо хайрлан хамгаалах ухамсартай эх оронч иргэнийг төлөвшүүлэх зорилгын хүрээнд “Бидний бахархал” гурван үеийн уулзалт, арга хэмжээг зохион байгууллаа.

Уулзалтад  Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар, дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Л.Цэрэгбаяр, дүүргийн ЗДТГ-ын хэлтсийн дарга нар болон ахмад дайчид, хороодын Засаг дарга нар, дүүргийн Ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн сурагчид оролцлоо.  
 

Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар нээлтийн арга хэмжээний үеэр уулзалтад хүрэлцэн ирсэн хүндэт зочид төлөөлөгчид болон хүүхэд залуучууд талархал илэрхийлээд Баянгол дүүрэг, түүний төр захиргааны бүх шатны байгууллагууд батлан хамгаалах хууль тогтоомжийг орон нутагт хэрэгжүүлэх, иргэдэд эх оронч үзэл хүмүүжил төлөвшүүлэх, иргэн цэргийн харилцааг бэхжүүлэх, дайчилгааны бэлтгэл үүрэгтний болон дүйцүүлэх албаны сургалтыг зохион байгуулах, цэргийн насны залуучуудыг албанд бэлтгэх зэрэг үүргээ нэр төртэй биелүүлж буй гэдгийг онцолсон юм.

Түүнчлэн энэхүү арга хэмжээний үеэр “Монгол цэргийн өдөр”, Орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний 103 жилин ойн баярын хүрээнд Цэргийн штабаас дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд зарласан

  • “Эх орон-Эр цэрэг” сэдэвт видео бүтээл,
  • “Зэвсэгт хүчин 103” гар зураг,
  • Миний мэдэх-Монгол цэрэг” зохион бичлэгийн уралдаанд тэргүүн байр эзэлсэн сурагчдад батламж гардуулж талархал илэрхийлсэн юм.

Мөн уулзалтад ирсэн зочид, төлөөлөгч, оролцогчдод зориулж Цэргийн музейн үзмэрүүдийг дэлгэж харуулсан юм.   




Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.188.76.209)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.