Баян нуурын усны түвшинг нэмэгдүүлэн, нуур сэргээх ажлыг хэрэгжүүлж байна
Үйл явдал
/
2024-06-12

Усны нөөцийг бохирдож, хомстохоос хамгаалах, нөхөн сэргээх ажлын хүрээнд Булган аймгийн Баяннуур суманд орших Баян нуурын усны түвшинг нэмэгдүүлэн, нуур сэргээх ажлыг хэрэгжүүлэн ажиллаж байна. Тус ажлын хүрээнд Усны газар, Туул голын сав газрын захиргаанаас ажлын хэсэг газар дээр нь ажлын явцтай танилцлаа.

Туул голоос Баян нуурт ус дөхүүлэн нуурын усны түвшинг нэмэгдүүлэх шийдэлтэй хэрэгжиж буй уг ажил нь энэ оны 10 дугаар сарын 15-нд дуусна.

Уг ажил нь нэг сум нэг нуур (333 нуур) хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж буй ажлын нэг бөгөөд тус хөтөлбөр нь ширгэж буй нуур тойрмыг сэргээх болон гадаргын усыг хуримтлуулах замаар шинээр нуур, цөөрөм бий болгох зарчмын дагуу хэрэгжинэ.

May be an image of 3 peopleMay be an image of cloud, twilight, ocean, beach and horizonMay be an image of grassMay be an image of 4 people

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.149.231.122)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.