Сант сумын хүн амины хэргийг улстөржүүлэхгүй байхыг хэрэгт холбогдогч О-ийн эхнэр хүслээ
Үйл явдал
/
2024-06-17

Өвөрхангай аймгийн Сант сумын АН-ын намын дарга, иргэн Б нь 2024.06.15-16-нд шилжих шөнө бусдын гарт амь насаа алдсан хэргийг АН-аас улстөрийн зорилгоор ашиглаж, “Сант сумын Засаг дарга нас барлаа”, “Эрх баригч намын иргэд, сонгогчдын уулзалтад очоогүйн төлөө амь насыг нь хохироолоо” гэх мэт гуйвуулсан мэдээллээр олон нийтийг төөрөгдүүлэх болсон байна. Учир нь хэрэгт холбогдсон О нь тус тойрогт МАН-аас нэр дэвшигч Г.Сайханбаярын сонгуулийн штабт шадар туслахаар бүртгүүлсэн байсан нь ийнхүү улстөрийн зорилгоор ашиглах сэжим болж, АН-аас шуурхайлан “Амьсгалж болохгүй байна” сэдэвт сонгуулийн үеийн хөдөлгөөн өрнүүлээд байгаа юм. Үүний үр дүнд МАН-ын Сонгуулийн төв штабаас УИХ-ын сонгуулийн l тойрогт нэр дэвшигч Г.Сайханбаярыг эргүүлэн татах улстөрийн шийдвэр гаргасан билээ.

Хамгийн гол нь хэргийн бодит үнэнг хэн ч сонирхохгүй гагцхүү улстөрийн өнцгөөс харж, асуудлыг гуйвуулж байгааг хэрэгт холбогдогч О-ийн эхнэр хэлж байгаа юм. Тэрбээр хэргийн газарт байсан бөгөөд тухайн шөнө иргэн О нь Сант сумын АН-ын байрны гадна өөрийн хамаатан, худ ургийн холбоотой иргэн Б-тэй мэнд мэдэхээр очсоноор ахуйн хүрээний маргаан гарч, улмаар ноцолдож эхэлсэн байна. Түүгээр зогсохгүй иргэн Б нь О-гийн дээр гарч хоолойг нь боомилсон нөхцөл байдалтай харилцан зодоон болж, эцэст нь иргэн Б нас барсан байна. Энэ хэргийн улмаас иргэн Б-ийн гурван хүүхэд өнчирч, иргэн О-гийн дөрвөн хүүхдээ үлдээгээд ял эдлэх болоод байгаа нь харамсалтай. Харин хэргийн бодит нөхцөл байдлыг тоохгүй улстөрийн замаар асуудлыг шийдэх гэж оролдож байгаад хэрэгт холбогдогч О-ийн гэр бүл харамсаж байгаагаа илэрхийлж байгаа юм.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
1
0
0
0
1
Сэтгэгдэл: (1)
Таны IP: (3.145.59.244)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
(66.181.160.34) 2024-06-18 07:34:22
ner hundgui ylagdah ni baaraggui medleg bolovsrolgui ulaan galzuu idontuya munhbaysgalan eliiregch gesen amilsan shumnastai AN -n bj baigaa tsarai ni ene hunii amiar uls tur hiih chini hamgiin muuhai yagaad ter taliigaachiin ger bul dugrahgui bainaa bas l ungu mungunii sonirholtoi taaruuhan ger bul bna uu