Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Монголын парламентад Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн, ЭМЧ, БАГШ, ЭРДЭМТДИЙН төлөөлөл багтахаар боллоо
Үйл явдал
/
2024-06-29

Монгол Ардын Намын сонгуулийн төв штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Өмнө нь парламентад хоёр намаас өөр нам, мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ажил олгогч, ажилтан, багш, эмч нар зэрэг олон нийгмийн төлөөллүүд орж ирж чадалгүй 34 жил болсон байна. Өнөөдөр анх удаа 126 төлөөлөл бүхий шинэ парламентыг бүрдүүлж, салбар салбарын нийгмийн дуу хоолойн төлөөлөл болсон ард түмний парламент бий болж байна. 

34 жилийн түүхэнд анх удаа одоогийн мэдээллээр 5-6 намын төлөөлөлтэй болж байна. Энэ нь ардчилалд шинэ хуудсыг нээж байна гэж ойлгож байна. Монгол Ардын Нам урьдчилсан байдлаар 68-70 суудалтай болохоор тооцоолол гарч энэ сонгуульд ялалт байгуулж байна. Энэ бол ард түмний ялалт, цоо шинэ 30 жилийн эхлэл юм. 

Бид шинэ 30 жилийнхээ тогтолцоонд дасах ёстой. Парламентын намууд илүү бодлогын нам болно. Намын дэргэд бодлогын судалгааны хүрээлэнгүүд бий болно. Үзэл баримтлалаараа мэтгэлцэнэ. Ард түмний санал гээгдэхгүй. Өгсөн санал бүхэн толинд харж байгаа тусгал мэт ард түмний төлөөлөл болно. 

Ардчилсан хувьсгал анхдагч үнэт зүйл дээрээ эргэн ирэх ард түмний дуу хоолойн ялалт болж байна. Биднийг дэмжсэн бүх хүмүүстээ намын гишүүд дэмжигч нартаа чин сэтгэлийн талархал илэрхийлж байна. Энэ парламентад ажилласан энэ том тогтолцоог нээж чадсан парламентын гишүүддээ чин сэтгэлийн талархал илэрхийлж байна.  Үзэл бодлын хувьд өрсөлдсөн бүх нам эвсэл, бие даагчид мөн бидэнд саналаа өгөөгүй сонгогчид та бүхэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье. Үзэл бодлын ялгаатай байдалдаа хүндэтгэлтэй хандаж шүүмжлэл бүрийг үйл ажиллагаандаа тусгахыг хичээх болно. 

Монгол Улсад шинэ 30 жил, парламентын ардчиллын цоо шинэ хуудас болсон ардчиллын хоёр дахь давлагаа эхэлж байна" гэв. 

Энэ мэдээ танд ямар санагдав?
1
0
1
0
0
0
Сэтгэгдэл: (1)
Таны IP: (3.133.117.113)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
suhee (66.181.160.24) 2024-07-04 06:36:47
ene huniig namtai ni demjij songuulid oroltsson mongoliin ard tumen jilees jild uhaajij bna songoltoo hiij chadaj bna hunee tanidag bolj bna gehdee ard tumniihee songoltiig hundetgen uzeh heregtei ta nariig hamtarch tur bari geeguishdee dangaaraa turuu bariad say sayar ni nuurs shaadag ajnai baterdeniig hul gar doloogchtoi ni hurungu mungiig ni huraagaad shorond ni hii gadaadad bugcheed buh nuutsaa zaraad hevtej baigaa erunhiilugch erunhii said 2oo avchirj yliig ni ug shudarga erh tegsh huuliig bii bolgo hariutslaga huleelge hongliin shuuhiig ustga gej gargasan bolhoos hulgaichuudtaigaa negd evs geegui shuu