17 настайгаасаа МАН-д элсэж, намын судалгааны ажилтан, ШУА-ийн философи, социологийн хүрээлэнд эрдэм шижилгээний ажилтан, С.Баярын туслах, Эрдэнэс Тавантолгой компанид Захиргаа, удирдлагын газрын захирал, Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд газрын дарга хийж байсан туршлагатай, эрдмийн мөрийг намын мөртэй хослуулсан хүн бол Ө.Сумъяабаатар юм.
Тэрбээр ноорхой гэртэй зүйрлэгдэхээр байсан дүүрэгт томоохон бүтээн байгуулалт, иргэдэд ээлтэй шийдвэр гарган, ахиц дэвшил гаргасан гэж өөрийгөө үнэлэх нь бий. 3000 гаран машины гараашнаас эхлээд засварласан зам, талбайн ажлууд багагүй хийж өөрийн төлөвлөсөн ажлуудаа 50%-иас дээш гүйцэтгэлд хүргэжээ.
Хотын дарга асан Д.Сумъяабазар ногоон автобусны хэргээс болж суудлаа хүлээлгэн өгөхөд даргатайгаа хамт суудлаасаа өндийчхөөд эргээд Баянголдоо суусан билээ. Ард иргэдийн амьдрал ахуй, зам харгуй, амьдрах орчин, тоглоомын талбай, сургууль, цэцэрлэг, газар олголт гээд санаа чилээрхэх асуудал ар араасаа хөвөрсөн суудалдаа мэнд мэлтийж л явна.
Намд дагаж ам тостож буй тэрбээр Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчээр нэг, Баянгол дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчээр хоёр ч удаа сонгогдож байсан билээ. Харин энэ удаа томоохон хөдөлж 2024 оны УИХ-ын ээлжит сонгуульд МАН-аасаа дэвшсэн хэдий ч бүдэрчихсэн. Гишүүн болоогүй ч дүүргийн Засаг даргын ажлаа үргэлжлүүлэн хийж, орон нутгийн сонгуульд өрсөлдөхөөр зэхэж буй биз ээ. Нэг албан тушаалдаа удаан тогтдоггүй, даргын суудал сэлгэж яваа Ө.Сумъяабаатар сонгуульд ялагдсан ч дараагийн алба нь бэлэн байгаа болов уу.
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин