Шинэ Хархорум хотын үзэсгэлэн гаргаж, олон нийтээс санал авна
Үйл явдал
/
2024-07-24

Шинэ Хархорум хотын төлөвлөгөөнд оролцогчдын бүтээлүүдээр 2024 оны 07 дугаар сарын 28-ны өдрөөс 07 дугаар сарын 31-ний өдрийн хооронд хот төлөвлөлтийн үзэсгэлэн гаргаж, олон нийтээс санал авах үйл ажиллагааг зохион байгуулна.

XIII зуунд дэлхийн улс төр, эдийн засаг, соёл иргэншлийн төв болж байсан “Хархорум” хотыг сэргээн байгуулах, хотын алсын хараа, хөгжлийн тэргүүлэх чиглэл, хотын дүр төрхийг тодорхойлох зорилгоор хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлал /концепц/ боловсруулах олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлаж оролцогчдын бүтээлийг хүлээн аваад байна.

“Шинэ Хархорум” хотын төлөвлөлтийн үзэл баримтлалыг боловсруулах олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлахад 54 улсын 428 баг бүртгүүлсэн. Төлөвлөлтийн үйл ажиллагаа эхлэхэд 76 баг бүтээлээ ирүүлснээс хоёрдугаар шатанд 18 улсын 36 баг  шалгарсан. Эдгээр багаас шилдэг таван багийг шалгаруулснаар “Шинэ Хархорум” хотын төлөвлөлтийн үзэл баримтлалыг эцэслэн боловсруулна.

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.16.76.102)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.