Дүнжингарав Метал ХХК-ийн захирал Б.Намчиндорж дараах хүсэлтийг Ардчилсан намын бүлгийн хуралдаанаар тавьлаа.
1. Гадуур залилангийн хэргүүд маш их байна. Хүний итгэл үнэмшлээр далимдуулж нотриатаар батлуулалгүй, гэрээ хэлэлцээр хийлгүй мөнгө төгрөгийг нь авч залилж байна. Хохирсон иргэд цагдаа, сэргийлэхэд хандъя гэхээр маш их хугацаа ордог, залхаадаг. Үүнийг шийддэг шүүх ч юмуу, байгууллага, хоёр хүн өгсөн үү өгөөгүй юу, хугацаа тохирсон уу, яаж өгч авалцах талаар дуудаад уулздаг түргэвчилсэн систем хэрэгтэй байна. Тэгэхгүй бол өнөөдөр нэг хүн нэг юм ирж аваад, маргааш аваад, нөгөөдөр нь 5, 10 мянгаас 5, 10 саяар аваад өгдөггүй. Энэний араас хөөцөлдөхгүй болохоор дахиад хүмүүсийг залилаад яваад байдаг. Энэ асуудалд хууль гаргаж өгөөч ээ.
2. 11-11 лавлах төв сайн ажилладаг байсан. Сүүлийн үед нэр төдий байна. Бид бичиг цаас бариад, төрийн албан хаагчийн хүнд суртлын араас хөөцөлдөөд л яваад байж чадахгүй. Урьд өмнө утасдаад лавлахад хариу хэлдэг, зохицуулдаг байсан ч одоо бол шийдэх хүн нь биш гээд аргалаад байдаг. 11-11-ийг засагт орж байгаа хүмүүс яам болгодог ч юм уу, сөрөг хүчин үйл ажиллагааг нь шахаж, хянаж, хойноос нь явуулалгүйгээр хуулийн хүрээнд шийдэж өгдөг болооч ээ гэж хүсч байна.
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин