М.Баярмаа: Нийгмийн даатгал ажилтанд том дарамт болж байна
Үйл явдал
/
2024-07-25

Эрхэм өв ХХК-ийн Гүйцэтгэх захирал М.Баярмаа: Би хими цэвэрлэгээ, угаалга ажиллуулаад дөнгөж 2 жил болж байна. Тэгэхээр шинээр бизнес эрхэлж байгаа хүмүүсээ төлөөлөөд хоёр зүйл хэлье.

Нэгдүгээрт хөнгөлөлттэй зээлийг гайгүй олгож эхэлсэн. Гэхдээ энэ зээлийг олгохдоо зөвхөн үйлдвэрийн салбартаа анхаараад байна. Үйлчилгээний салбартаа мөн анхаараад өгөөч. Жишээлвэл, 2024 онд ажил олгогчийг дэмжих 3%-ийн зээл олгоход нийт 24 салбарт хөнгөлөлттэй зээл олгоно гэсний 23 нь үйлдвэрлэл аж, ахуйн чиглэлдээ олгохоор тусгаж өгсөн бол, ганцхан нь үйлчилгээний салбарт олгохоор журмандаа тусгаж өгсөн байна. Хэдийгээр улс оронд үйлдвэрлэл нь чухал ч гэлээ жуулчдыг татах, иргэдийн амьдралыг сайжруулах, сэтгэл ханамжийг нэмэхэд үйлчилгээний салбар нэлээд чухал. Тэгэхээр үйлчилгээний салбарт хөнгөлөлттэй зээл олгоход анхаарч, оруулж, салбаруудыг нэм өгөөч гэсэн хүсэлтийг тавьж байна.

Нигймийн даатгал бол бүх компани, бүх ажилчдад маш том хүндрэл болж  байна. Тухайлвал, манайд ажилд орохоор ирж байгаа гурван хүн тутмын хоёр нь нийгмийн даатгал төлөхгүй байж болох уу гэсэн хүсэлтэй орж ирдэг. Энэ нь ажилтанд хүртэл том дарамт болж байгааг харуулж байна. Монгол банкны мэдээллийн сан гэж байгаа. Энэ санд ороод хэвийн, анхаарал хандуулах, хар гэсэн тэмдэглэгээнүүд байдаг. Энэ тэмдэглэгээ бизнес эрхэлж байгаа хүмүүст маш том хүндрэл болж байна. Өмнө нь 30 хоногийн дотор зээлээ төлөхөд ангилал буурдаггүй байсан бол 06 дугаар сард 15 хоног болгочихсон. Хэрэв нэг ангилал буурвал зургаан жил зээл авах боломжгүй болдог. Энэ нь бизнесээ өргөжүүлэх, шинээр бизнес эхлүүлэхэд маш том хүндрэл болж байна. Батлан даалтын сан гэж байгаа. Хүн болгон мэдээж барьцаа хөрөнгөтэй байдаггүй. Батлан даалтын санд найдаад очхоор энэ бол тэнгэрийн зүйл байдаг. Батлан даалтын санг нэг хараад үзээч ээ. Иргэдэд үнэхээр хүрэх боломжтой зүйл үү гэдгийг харж үзээч ээ. Зөвхөн хурал цуглаанаар биш, орон даяар судалгаа хийх боломж байна уу? Дөнгөж бизнесээ эхлээд, 5 жил, 10 жил болж байгаа гэж сгментчлээд, бизнесийн салбарынхныг өөрсдийг нь оролцуулаад яг хаана, ямар хүндрэл учирч байгааг олон хүн хамруулсан судалгаа хийж, бодит байдлыг гаргаж ирээч гэж хүсч байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл: (1)
Таны IP: (3.139.98.10)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нархан (202.126.89.186) 2024-07-25 18:24:15
Монгол банкны мэдээлэлийн хар дансанд тэтгэьэрийн хүнийг хүртэл оруулсан байх юм уул тэтгэвэр гэдэг чинь өөрийнх нь мөнгө баймаар юм яасан утгагүй шийдвэр гэхээр ийм байдаг байнаа Тэгээд их сонин ШШ ээр мөнгөө төлөөд байхад нийгмийн даатгал ямар хамаатай юм нийгмийн даатгал тэтгэвэр талыг аваад ШШ т өгөөд байдаг бололтой ШШ. Нийгмийн даатгал 2ямар холбоотой юм бэ