ХЭҮК: Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байсан иргэн Б.О нь 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдөр П.Н.Шастины нэрэмжит III эмнэлэгт хүргэгдэн ирж, нас барсанд Хүний эрхийн Үндэсний Комисс гүнээ харамсаж байна. Талийгаачийн гэр бүл, ойр дотны хүмүүст эмгэнэл илэрхийлье.
Хүний эрх, эрх чөлөөний хэрэгжилтэд хараат бус хяналт тавих чиг үүрэгтэй үндэсний байгууллагын хувьд ХЭҮК энэ хэргийн талаарх мэдээлэл гарсан даруйд эрүү шүүлт, хэрцгий, хүнлэг бус харьцаа, хүний амь насыг хамгаалах үүргээ төрийн албан хаагч биелүүлээгүйн улмаас иргэн Б.О амь насаа алдсан эсэхийг тогтоох ажиллагааг гэмт хэрэгтэй тэмцэх үндсэн чиг үүргийг хэрэгжүүлдэг байгууллагуудаас ангид эхлүүлсэн болно.
Энэ хүрээнд 7 дугаар сарын 24, 25-ны өдрүүдэд Цагдаагийн ерөнхий газар, Прокурорын байгууллага, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас албан тайлбар авч, Цагдан хорих 461 дүгээр ангид ажиллалаа.
Амь хохирогчийн өмгөөлөгч, гэр бүлийн гишүүдээс мэдээлэл, баримт авах, холбогдох эрх бүхий байгууллагуудаас ирүүлсэн тайлбар, баримтыг үнэлэх ажиллагаа үргэлжилж байна.
Иргэн Б.О төрийн албан хаагчийн буруугаас амь насаа алдсан тохиолдолд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулиар тогтоосон бүрэн эрхийн хүрээнд гэм буруутай этгээдэд хариуцлага хүлээлгэх арга хэмжээг авах болно.
Тус хэргийг Баянгол дүүргийн Цагдаагийн газар тус дүүргийн прокурор хяналт дор шалгаж байна. Төрийн байгууллага, албан тушаалтны шийдвэрээр эрх чөлөө нь хязгаарлагдсан иргэн нас барсан ноцтой хэргийг шуурхай шалгаж, зохих журмын дагуу олон нийтийг мэдээллээр хангаж ажиллахыг эрх бүхий байгууллагуудад анхааруулж байна.
Иргэн Б.О-г Баянгол дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэгт шалгагдаж байхад нь тус дүүргийн цагдаагийн алба хаагчид зодсон, эрүүдэн шүүгдсэн талаар 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Авлигатай тэмцэх газарт гаргасан гомдлыг шалгах ажиллагаа өнөөг хүртэл үргэлжилж байгаа нь анхаарал татаж байна.
Уг хэргийг шалгах ажиллагаа үндэслэлгүйгээр удааширсан эсэхэд Комисс хяналт тавьж, шалгалтын дүнг олон нийтэд мэдээлэх болно.
Комисс хүний хувийн мэдээлэлд хүндэтгэлтэй хандахыг төрийн холбогдох байгууллагуудад үүгээр сануулж байна.
ХЭҮК талийгаач Б.О-ын гэр бүлийн гишүүдэд боломжит дэмжлэг туслалцаа үзүүлэхэд бэлэн буйгаа илэрхийлэхийн хамт энэ хэргийг шалгах ажиллагааны явцад тэдэнд дэмжлэг үзүүлж, ил тод ажиллахыг эрх бүхий байгууллагуудад уриалж байна.
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин