Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагын удирдлагуудтай уулзаж, тулгамдаж буй асуудлыг хэлэлцлээ
Үйл явдал
/
2024-07-26

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Л.Хосбаяр нийслэлийн харьяа 28 эрүүл мэндийн байгууллагын удирдлагуудтай уулзаж, тулгамдаж буй асуудал хийгээд шийдлийн талаар санал солилцлоо. Тодруулбал, 2025 оны төсөв болон 2024 оны төсвийн тодотголд тусгуулах нэн шаардлагатай ажил болон ирэх оны бэлтгэл, хэрэгжүүлэх гэж буй ажлын талаар хэлэлцсэн юм.

Уулзалтад оролцсон удирдлагууд эмнэлгүүдийн барилгын насжилт хэтэрч урсгал засвар хийсэн ч үйлчилгээ үзүүлэхэд хүндрэлтэй хэвээр байгаа тул их засвар хийх, шинэ барилга ашиглалтад оруулах, шинэ барилга барихтай холбогдуулан газрын асуудлыг шийдвэрлэх нэн шаардлагатай байгааг тодотгож байлаа. Мөн тоног төхөөрөмжийг шинэчлэх, түргэн тусламжийн машины парк шинэчлэлт хийх, хүний нөөцийн дутагдлыг арилгах чиглэлд анхаарах тухай санал хүсэлт дэвшүүлэв.

Уулзалтын төгсгөлд нийслэлийн Засаг даргын орлогч Л.Хосбаяр эрүүл мэндийн байгууллагын удирдлагуудын асуултад хариулж, нэн яаралтай, хийж хэрэгжүүлэх боломжтой ажлыг эрэмбэлэн төсөвт тусгана. Энэ хүрээнд ирэх долоо хоногт төрөх эмнэлгүүд болон Хан-Уул, Баянзүрх дүүргийн эмнэлгүүдэд ажиллахаар боллоо.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.129.195.254)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.