Захиргааны ерөнхий хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт “Захиргааны хэм хэмжээний актын төслийг тухайн захиргааны байгууллагын цахим хуудас болон мэдээллийн самбарт 30-аас доошгүй хоногийн хугацаанд байрлуулж санал авна” гэж заасны дагуу "Шүүгчид тавих болзол, шаардлагыг үнэлэх сонгон шалгаруулах журам"-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Шүүхийн ерөнхий зөвлөлийн тогтоолын төсөлд олон нийтээс санал авахаар танилцуулж байна.
Та журмын төсөлтэй танилцаж, холбогдох саналаа shuugch-songon@judcouncil.mn цахим хаягаар ирүүлнэ үү.
Төсөл
МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН
ТОГТООЛ
2024 оны ... сарын ... өдөр Дугаар Улаанбаатар хот
Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.5 дахь заалт, 79 дүгээр зүйлийн 79.1, 79.2 дахь хэсгийг үндэслэн Шүүхийн ерөнхий зөвлөлөөс ТОГТООХ нь:
1.Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 57 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Шүүгчид тавих болзол, шаардлагыг үнэлэх, сонгон шалгаруулах журам”-ын дараах заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
1/3.12 дахь хэсэг:
“3.12.Иргэн хяналтын шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд эрүү, иргэн, захиргааны танхимаас сонгож нэрээ дэвшүүлнэ” гэснийг “3.12.Иргэн хяналтын шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд тавих болзол, шаардлагыг хангасан бол Улсын дээд шүүхийн шүүгчийн албан тушаалд нэрээ дэвшүүлнэ.”
2.Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 57 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Шүүгчид тавих болзол, шаардлагыг үнэлэх, сонгон шалгаруулах журам”-ын 5.3.1.2-т “Нэр дэвшигч аль салбар эрх зүйн чиглэлээр хууль тайлбарлахаа сонгоно;” гэснийг “Салбар эрх зүйн чиглэлийг сугалаагаар тодорхойлно;” гэж, 5.3.1.3-т “Нэр дэвшигч аль салбар эрх зүйн чиглэлээр шүүхийн шийдвэрт дүн шинжилгээ хийхээ сонгоно;” гэснийг “Салбар эрх зүйн чиглэлийг сугалаагаар тодорхойлно;” гэж, 9.2-т “3.10-3.12-т” гэснийг “3.10-3.11-д” гэж тус тус өөрчилсүгэй.
3.Энэ тогтоолыг улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлд нийтлэгдсэн өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
-
Уржигдар 18 цаг 08 мин
-
Уржигдар 13 цаг 24 мин
-
Уржигдар 12 цаг 49 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин
-
Уржигдар 12 цаг 02 мин
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 11 цаг 41 мин
-
Уржигдар 11 цаг 38 мин
-
2024-11-20
-
2024-11-18
-
2024-11-20
-
Уржигдар 11 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 04 мин