ПАРИС 2024: Өнөөдөр Монгол улсын таван тамирчин өрсөлдөнө
Үйл явдал
/
2024-07-27

Хүн төрөлхтний баяр цэнгэл олимпийн наадам Парис хотноо албан ёсоор эхэллээ. 

1. С.Жамбалжамц ганцаарчилсан 32,4 км-ын зайд уралдана.

Азиас 10-аад орон Олимпын 1 эрх авсан бол  Казахстан, Монгол, Япон улсад  2 зайд уралдах 2 эрх олгосон юм.

2. Жүдо бөхийн төрөлд Э.Ариунболд эрэгтэйчүүдийн  60 кг-д, Б.Баасанхүү эмэгтэйчүүдийн 48 кг-д барилдана.

Эмэгтэйчүүдийн 48 кг-д Сүлд спорт хороо, Үндэсний шигшээ багийн тамирчин, шинэхэн Ази тивийн болон дэлхийн аварга, ОУХМ  Б. Баасанхүү хүч үзнэ. Манай тамирчны жинд 31 бөх байна. Тэрээр эхлээд Мальта улсын бөхтэй. Ялаад Австри, Хятадын Хонгконгийн бөхчүүдийн ялсантай хүч үзнэ.

Эрэгтэйчүүдийн 60 кг-д дэлхийн аваргын мөнгөн медальт,  Алдар спорт хороо, Үндэсний шигшээ багийн тамирчин ОУХМ Э. Ариунболд өрсөлдөнө. Манай тамирчны жинд 25 бөх байна. Тэрээр D зоонд эхний барилдаанаа Египетийн Сэми Юссритэй хийнэ. Ялбал Францтай шөвгийн 8-д үлдэхийн төлөө хүч сорино.

3. ОУХМ Э.Даваахүү  тэмцээнээ эхлүүлнэ.

Буудлага спортын шигшээ багийн тамирчид Парис- 2024 зуны олимпын наадамд өрсөлдөх  3 эрх аваад буй. Маргааш буюу манай цагаар 2024.07.27-ны өдөр Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Э.Даваахүү эрэгтэйчүүдийн 10 метрийн хийн гар бууны төрөлд хүч сорих юм. 

4. Боксынхон тулалдана.

“Парис 2024”- зуны олимпын  наадмын боксын төрлийн сугалаа явагдав. Манай улсаас  эмэгтэйчүүдийн 54 кг-ын жинд ОУХМ М.Энхжаргал өрсөлдөнө. Тэрээр эхний даваандаа 2023 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт Италийн Чараабитай тулалдах юм.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
2
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.119.161.216)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.