"Оюутан цэргүүд" байгалийн үзэсгэлэнт Ёлын ам, Хавцгайтын амаар аялах үедээ орчны цэвэрлэгээ хийлээ
Үйл явдал
/
2024-08-01

Өмнөговь аймгийн ЗДТГ-ын Цэргийн штаб, Зэвсэгт хүчний 167-р ангитай хамтран Өмнөговь аймагт хэрэгжүүлж буй "Оюутан цэрэг-2024" сургалтад Баянхонгор, Говьсүмбэр, Дорноговь, Өвөрхангай, Өмнөговь аймгуудаас нийт 75 оюутан хамрагдаж байна.

Оюутан цэргүүдэд Өмнөговь аймгийг сурталчлах, эх оронч үзэл төлөвшүүлэх зорилгоор Өмнөговь аймагтай танилцах өдөрлөгийг Өмнөговь аймаг байгуулагдсаны 93 жил, Батмөнх даян хаан мэндэлсний 560 жилийн ой, "Говь шанх-7" хурдан морины бүсийн уралдааны үеэр зохион байгууллаа.

Тус арга хэмжээний хүрээнд оюутан цэргүүдэд Баяр наадмын нээлтийг сонирхуулан, Өмнөговь аймгийн Байгаль, түүхийн музейг үзүүлж, байгалийн үзэсгэлэнт Ёлын ам, Хавцгайтын амуудаар явган аялал хийлээ.

Мөн Оюутан цэргүүд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд тус байгалийн үзэсгэлэт газруудын хог хаягдлыг цэвэрлэж, байгальд ээлтэй аялал хийлээ.

May be an image of 10 peopleMay be an image of 8 peopleMay be an image of 6 peopleMay be an image of 2 peopleMay be an image of 1 person and mountainMay be an image of 8 people

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.138.118.194)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.