Монгол Улсад Швейцарын Холбооны Улсаас Ерөнхийлөгчийн түвшинд анхны айлчлалаа хийж байна
Үйл явдал
/
2024-08-02

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгч Виола Амхерд Монгол Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирэв.

Ерөнхийлөгч Виола Амхерд болон дагалдан яваа төлөөлөгчдийг “Чингис Хаан” олон улсын нисэх онгоцны буудалд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Швейцарын Холбооны Улсаас Монгол Улсад хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Юрг Бурри болон бусад албаныхан угтлаа.

Энэ айлчлал нь Швейцарын Холбооны Улсаас Ерөнхийлөгчийн түвшинд хийж буй анхны төрийн айлчлал бөгөөд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд хэрэгжиж буйгаараа онцлог юм.

Монгол Улс, Швейцарын Холбооны Улсын хооронд 1964 оны 5 дугаар сарын 22-ны өдөр дипломат харилцаа тогтоосон бөгөөд найрсаг харилцаа, хамтын ажиллагаатай.

May be an image of 1 person and aircraftMay be an image of 5 peopleMay be an image of 5 people, helicopter and text

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.249.63)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.