Б.Баасанхүү: Барилдахаар гарахдаа найз залуугаа орилж байхыг л сонссон
Үйл явдал
/
2024-08-05

ШШГЕГ-ын Сүлд спорт хороо, Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ мастер, Парис-2024 олимпийн мөнгөн медальт Б.Баасанхүү эх орондоо ирж ШШГЕГ-ын хамт олон болон түүний гэр бүл ёслол төгөлдөр угтан авлаа.

Тэрбээр "Намайг дэмжсэн баг хамт олон, багш нар, Монголынхоо ард түмэнд баярлалаа. Манай Монголд сайн хүмүүс их байдаг. Юу байна, түүгээрээ дайл гэдэг болохоор мялааж, ивээн тэтгэж байгаа хүмүүст баярлалаа. Парисын олимпын зохион байгуулалт маш сайн байсан. Хотхондоо олон улсын тамирчидтай байрлах гоё санагдаж байлаа. Хамгийн хүчтэй оролцогч мэдээж алтын төлөө барилдсан Япон улсын тамирчин Цунадо Нацуми байсан. Финалын барилдаанд бэлдсэн зүйлээ 100% хийж чадаагүй. Бид нар он гаснаас хойш сэтгэлзүйч, хоолзүйчтэй ажилласан. Харин олимпт хамт яваагүй,айнаар уулзчихдаг байсан. Ойрын хугацаанд төлөвлөсөн өөр тэмцээн уралдаан одоогоор байхгүй байна. Парист үлдсэн бусад улсынхаа бусад баг тамирчдад амжилт хүсье. Намайг ингэж олон хүн хүлээж авна гэж бодоогүй маш их баярлаж байна" гэв.

Энэ мэдээ танд ямар санагдав?
1
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.149.214.223)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.