Н.НОМИН-ЭРДЭНЭ ОХИН БНСУ-Д ЭМЧЛҮҮЛЭХЭЭР ӨНӨӨДӨР СӨҮЛ ХОТЫГ ЗОРИЛОО

Энэ ажлын хүрээнд 2023 онд Өмнөговь аймгийн харьяат хүнд түлэгдэлтэй гэж оношлогдсон Б.Үүрийнгэгээ охиныг үнэ төлбөргүй эмчилсэн бол 2 дахь хүүхдээр Баян-Өлгий аймгийн харьяат Еркебулан овогтой Дамир хүү сонгогдож эмчлэгдсэн билээ.

Тэгвэл энэ удаа Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны оршин суугч Н.Номин-Эрдэнэ охин маань БНСУ-д эмчлүүлэхээр өнөөдөр СӨҮЛ хотыг зорилоо. Н.Номин-Эрдэнэ охин 14 настай, ерөнхий боловсролын 70 дугаар сургуульд суралцдаг, ялгаатай хэрэгцээт сурагч бөгөөд ээж аав 2 дүүгийн хамт амьдардаг айлын том охин билээ.

May be an image of 4 people and text

Н.Номин-Эрдэнэ охин эмчилгээгээ бүрэн хийлгээд инээж уулзахын ерөөлийг байгууллагын нийт хамт олны өмнөөс, хувиасаа чин сэтгэлээсээ хүсье

Монголын ирээдүй болсон бяцхан үрсийн төлөө гараа сунган дэмжиж тусалж байгаа Ханганг түлэнхийн төв эмнэлгийн хамт олонд болон Дунгдэмүнг дүүргийн ИТХ-ын дэд дарга Жонг Сонг Ёнг нартаа чин сэтгэлээс талархал илэрхийлье.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (13.58.221.124)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.