ЖДҮ ЭРХЛЭГЧДИЙН БИЗНЕСИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТОХИРСОН ЗЭЭЛИЙН БҮТЭЭГДЭХҮҮН, ҮЙЛЧИЛГЭЭГ ТАНИЛЦУУЛАХ СУРГАЛТ БОЛЛОО

Арга хэмжээг Жижиг, дунд үйлдвэрийн газар, Баянгол дүүргийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн холбоо ГҮТББ, АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлаг (USAID)-ийн BEST хөтөлбөр, Богд банктай хамтран зохион байгуулсан юм.

11 хүн нарын зураг байж магад

Энэхүү арга хэмжээнд Жижиг, дунд үйлдвэрийн газрын Зээл, төслийн хэлтсийн дарга Н.Энхтөр, Богд банк ХК-ийн Байгууллагын банкны газрын дэд захирал Б.Билэгт, Хөгжлийн шийдэл ТББ-ын төлөөлөл болон холбогдох мэргэжилтнүүд оролцож, 50 гаруй иргэн, аж ахуйн нэгж байгууллага хамрагдав.

Сургалтын үеэр “Хүнсний болон хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих эргэлтийн хөрөнгийн болон хөрөнгө оруулалтын зээл”, Азийн хөгжлийн банкны эх үүсвэртэй батлан даалттай төслийн зээл, Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих зээлийн талаар мэдээлэл, зөвлөгөө өгч, харилцан санал солилцов.

8 хүн ба бичвэр нарын зураг байж магад

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.220.110.45)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.