Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороонд мэргэжилтэй ажилтан бэлтгэх, хөгжүүлэх бизнес, инкубатор сургалтын төв нээгдлээ
Үйл явдал
/
2020-09-27
Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороонд Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд байгуулагдаж буй “Сэлбэ дэд төв”-д иргэд, залуус, бизнес эрхлэгчдийг дэмжих Бизнес, инкубатор сургалтын төвийн барилга ашиглалтад орлоо.
 
Нээлтийн арга хэмжээнд УИХ-ын гишүүн Нийгмийн Бодлогын Байнгын Хорооны дарга М.Оюунчимэг, УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн ИТХ-ын дарга Л.Ариунтуяа, Засаг дарга Н.Батсүмбэрэл, дүүргийн 18-р хорооны Засаг дарга Б.Насанбат болон бусад албаны төлөөлөл, иргэд оролцов.
 
Тус төвд залуус үнэ төлбөргүйгээр нарийн мэргэжил эзэмшиж, өөрсдийн амьдран суугаа орчин нөхцөлөө өөрчлөн байгуулахад гар бие оролцох юм. Шинэ дэд төв байгуулах нь инженерийн шугам сүлжээ, барилга байгууламжаас гадна нийгмийн дэд бүтцээр хангаж, бие даан хөгжих боломжтой байхаар тооцож боловсруулсан шийдэл юм. Дэд төвийн хүрээнд 240 хүүхдийн ортой цэцэрлэг ашиглалтад ороод удаагүй байгаа бол өнөөдөр залууст нарийн мэргэжлийн боловсрол олгох, хөгжлийг дэмжих төв ийнхүү үүд хаалгаа нээлээ.
 
 
 
 
 
 
 
 
 
+5
 
 
84
 
34 удаа хуваалцсан
Таалагдлаа
 
Сэтгэгдэл
 
Хуваалцах
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (3.133.123.126)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.