Шуурхай бригад автомашины орц гарцыг чөлөөлж хоолой суурилуулахаар боллоо
Үйл явдал
/
2020-11-27
Чингэлтэй дүүргийн 17-р хорооны үерийн хамгаалалтын далангийн ус гаргах гаргуур дүүрч хөлдсний улмаас түүгээр урсаж байсан байнгын урсацтай булгийн ус хальж, асуудал үүссэнийг Геодези усны барилга байгууламжийн газрын шуурхай бригадаар ухалт хийлгэж автомашины орц гарцыг чөлөөлж хоолой суурилуулахаар боллоо.
 
Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр 7, 8, 17 дугаар хорооны айл өрхийн өмчлөл, эзэмшлийн болон нийтийн эзэмшлийн гудамж талбайгаас хөрсний ус, булаг ундарч гудамж талбай, айл өрх усанд ихээр автаж, өвлийн улиралд халиа, дошин үүсэж иргэд, автомашин явах боломжгүй, эд хөрөнгөөрөө хохирох нөхцөл байдал үүсээд байгаа тухай хүсэлтийн дагуу Хотын Ерөнхий менежер, Хотын инженерийн байгууламжийн хэлтсийн ахлах мэргэжилтэн, Чингэлтэй дүүргийн ЗДТГ, Онцгой байдлын албан хаагчид газар дээр нь ажиллаж шаардлагатай арга хэмжээг авч ажиллалаа.
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (18.216.171.107)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.