Яндангаа хөөлье аяны сургалт семинар үргэлжилж байна
Үйл явдал
/
2020-09-26
Монгол Улсын Засгийн газрын 2018 оны "Түүхий нүүрсийг хэрэглэхийг хориглох тухай" 62 дугаар тогтоол 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос “Яндангаа хөөлье” аяныг 2020 оны 09 дүгээр сарын 01-ны өдрөөс 12 дугаар сарын 20-ныг дуустал улсын хэмжээнд зохион байгуулж ажиллаж байна.
 
Чингэлтэй дүүргийн Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, Газар зохион байгуулалтын алба, Онцгой байдлын хэлтэс, Эрүүл мэндийн төв, Хууль эрх зүйн тасагтай хамтран дүүргийн 10, 11, 12 дугаар хороодын иргэдэд Сайжруулсан түлшний хангамж, Яндан зуухны аюулгүй байдал, арчилгаа, хөөлөх заавар, угаарын хийнээс сэргийлэх анхан шатны тусламж үзүүлэх талаар хуваарийн дагуу сургалт зохион байгуулж байна. Мөн Тохижилт, Хог тээвэрлэлт, Газар зохион байгуулалт, Хууль эрх зүйн асуудлаар иргэдийн зарим сонирхсон асуултуудад хариулж, зөвлөгөө өгч ажиллаж байна.
 
ТОХИЖИЛТ, НИЙТИЙН АЖ АХУЙН ХЭЛТЭС
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (3.16.139.8)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.