Малдаа явсан нэг иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
Үйл явдал
/
2020-12-11
Цасан шуурганы улмаас Цогтцэций сумын нутагт оторлож явсан Ханхонгор сумын нэг иргэн 13:00 цагт малдаа яваад одоо болтол сураггүй байна. Цогтцэций сумын ОБ, ГУА 44-р ангийн 4 алба хаагч 1 машинтай, Ханхонгор сумын ЗДТГ-ын 6 ажилтан 2 машинтай, ар гэрийнх нь 10 хүн хамтдаа эрэн хайх ажиллагааг явуулж байна. Мөн Номгон сумын нэг малчин, аймгийн төврүү явсан нэг машин сураггүй болоод удалгүй эсэн мэнд олдсон.
 
Номгон сумаас аймгийн төврүү явсан 5 хүнтэй машин цасанд суусан дуудлагын дагуу ОБГ-ын алба хаагчид очиж гаргахдаа ойролцоо 4 машин суусан байсныг гаргажээ. ДЗ-д гэр нурсан дуудлага мөн ирсэн байна.
 
Одоогоор сураггүй байгаа малчин нь 68 настай бөгөөд эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.
 
Өмнөговь ОБГ.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.17.157.6)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.