Чингэлтэй дүүргийн 1, 2, 3 хорооны иргэдэд үйлчлэх жишиг өрхийн эрүүл мэндийн төв баригдана
Үйл явдал
/
2020-07-22

НИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч Б.Мөнхбатын санаачилгаар хэрэгжиж буй Чингэлтэй дүүргийн 1, 2, 3-р хорооны иргэдэд үйлчлэх жишиг өрхийн эрүүл мэндийн төвийн барилгын шав тавих арга хэмжээ өнөөдөр боллоо.

Тус жишиг эмнэлэг нь нийслэлийн төсвийн 1,2 тэрбум төгрөгийн санхүүжилтээр хийгдэх бөгөөд өрхийн эрүүл мэндийн төвийн барилгын ажил энэ жил эхэлж 2021 онд дуусах төлөвлөгөөтэй юм.

Тус эмнэлэг нь 20.000 хүнд үйлчлэх хүчин чадалтай бөгөөд тоног төхөөрөмж, амбулатори, лаборатори, шинжилгээ өгөх цогц төхөөрөмжөөр иж бүрэн тоноглогдхын зэрэгцээ иргэдийн эрүүл мэндийн 2-р шатлалын үйлчилгээг 1-р шатанд илүү хялбар хүртээмжтэй авах боломжийг нээж байгаа онцлог давуу талтай. Энэ үеэр тус хорооны иргэд өмнө нь 2-р шатны эрүүл мэндийн үйлчилгээг авахад дамжлага, чирэгдэлтэй байсан бол шаардлагатай тоног төхөөрөмжтэй шинэ өрхийн эрүүл мэндийн төв баригдах гэж буйд талархаж буйгаа илэрхийлж байлаа.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.78.136)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.