426 оюутан залуусаа үнэ төлбөргүй татан аваад байна
Үйл явдал
/
2020-12-13
1. Улаанбаатар болон бусад аймгаас ирж байгаа оюутан залуусынхаа замын зардлыг АОК шийдвэрлэж байгаа юм.
 
2. Ирж байгаа иргэд PCR шинжилгээ өгч ирж байгаа бөгөөд 12-р сарын 12 ны байдлаар 2300 иргэн ирээд байгаагаас 426 нь оюутнууд байна.
 
3. Ирж байгаа нийтийн тээврийн автобусыг ариутгал хийж буцаах зардлыг мөн аймгийн Онцгой Комиссоос шийдэж өгч байна.
 
4. Зорчин ирж байгаа иргэд тосох хүнгүй тохиолдолд халдвар хамгаалал ариутгал хийсэн фургон машинаар гэр гэрт нь хүргэж өгч байна.
 
5. Оюутан залуусаа авах үйл ажиллагаанд аймгийн Залуучуудын Холбоо бүртгэл мэдээллээр хангахад хамтран ажиллаж байна.
 
#Ирж байгаа хүн бүхэн гэрийн тусгаарлалтад байх ёстой.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.14.142.194)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.