Гавьяат хуульч Ц.Нямдорж Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ЗӨВЛӨХ болжээ
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-07-08

Шинэ залуу, нэр цэвэр улстөрчдөөр багаа бүрдүүлсэн эрх баригч МАН ахмадуудаа энэ удаа гудманд үлдээсэнгүй. Тухайлбал Монгол Улсын гавьяат хуульч, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг батлуулахад өөрийн мэдлэг, тушлага, залуучууд болон сөрөг хүчинтэй эв зүйгээ олох, төвийг сахих, асуудалд голч байр сууринаас ханддаг төрийн түшээ Данзангийн Лүндээжанцанг Монгол Улсын Их хурлын дарга Гомбожавын Занданшатарын хуулийн бодлогын ахлах зөвлөх болсон бол Монгол Улсын Их хурлын гишүүн асан, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Гавьяат хуульч Цэндийн Нямдорж Монгол Улсын Ерөнхйи сайд У.Хүрэлсүхийн хуулийн бодлогын зөвлөх болжээ. 

Тэрбээр төрд хамгийн удаан ажилласан улстөрчдийн нэг юм. 2020 оны УИХ-ын сонгуульд Орхон аймагт нэр дэвшээд өвдөг шороодоод буй нэгэн...  Ц.Нямдорж нь 1955 онд Увс аймгийн Улаангом хотын 10 жилийн 1 дүгээр дунд сургууль, 1981 онд ЗХУ-ын Ленинград хотын Улсын Их Сургууль Хуульч мэргэжлээр тус тус төгссөн.

Ажилласан байдал: 
1981-1988 онд Улсын ерөнхий прокурорын газарт хэлтсийн прокурор, хэлтэс, тасгийн дарга
1988-1990 онд Цэргийн ерөнхий прокурорын нэгдүгээр орлогч
1990-1992 онд Монгол Улсын Хууль зүйн тэргүүн дэд сайд
1990 онд БНМАУ-ын Сайд нарын зөвлөлд мэргэжилтэн
1992-1996 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
1996-2000 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2000-2004 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд
2000-2004 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2004-2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2005-2007 онд Монгол Улсын Их Хурлын дарга
2008-2012 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд
2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
2016-2017 онд Монгол улсын их хурлын дэд дарга
2017 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд

Сэтгэгдэл:
Таны IP: (3.139.82.4)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.