Монголын Эх хэл, бичгийхэн Өвөр Монголын иргэдийн ЭХ ХЭЛЭЭ хамгаалах аянд нэгдлээ
Үйл явдал
/
2020-07-21

ӨМӨЗО-ны Жирэм аймгийн төв Түнляо хотод энэ хичээлийн жилээс эхлэн Монгол хэлээр хичээл орохыг хориглосон хотын захиргааны шийд гарчээ. Үүнтэй холбогдуулан Өвөрмонголчууд эх хэлний эрхийнхээ төлөө идэвхитэй тэмцэж байна. Уг хөдөлгөөний хүрээнд өвөрмонголчууд өргөх бичиг бичиж тус хотын боловсролын хорооноос гаргасан шийдвэрээ эргэн харж монгол хэлний хичээл оруулахыг шаардсан байна. Мөн wechat цахим платформ дээр уг захиаг түгээж иргэдээс гарын үсэг цуглуулж буй. Одоогоор 4,200 хүн уг хөдөлгөөнийг дэмжиж гарын үсэг зураад байгаа аж. Ийнхүү монгол хэлээр хичээл заахыг хориглосон нь Хятадын коммунист намын бодлогын бүх нийтээр бичиг үсэггүй явдлыг халах томоохон төлөвлөгөөний хүрээнд хийгдэж буй ажлын нэг хэсэг аж.

Мөн Ар Монголын зохиолч, яруу найрагчид Монгол хэлний хүрээ хязгаарыг автоматаар хашиж, Монгол хүний эх хэлээрээ боловсрол эзэмших, эх хэлнийхээ орчинд ажиллаж амьдрах үндсэн эрхэд бүдүүлгээр халдан буй энэ явдлын эсрэг дуу хоолойгоо өргөх давалгаа цахим орчинд хүчтэй өрнөж байна. Уг давалгааг анхлан  Тагтаа Паблишинг-ийн үүсгэн байгуулагч Б.Баясгалан санаачилсан юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.10.32)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.