Х.Нямбаатар Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд ажиллаж үүрэг, чиглэл өглөө
Үйл явдал
/
2020-07-22

УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд С.Баатаржав, Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Н.Цэвэлмаа, Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Э.Энхтуяа нар тус хүрээлэнд ажиллаж, нийт бие бүрэлдэхүүнтэй уулзлаа.

Тэрээр уулзалтын үеэр хэлэхдээ Монгол Улсын Засгийн газрын бодлого, мөрийн хөтөлбөр, зорилтыг биелүүлэхэд албан хаагчдын үүрэг оролцоо чухал гэдгийг онцлоод цаашид салбарын хэмжээнд тулгамдаж буй асуудлуудыг бодлогын баримт бичигт тусгах, Шүүхийн шинжилгээний байгууллагын хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох өвөрмөц онцлогтой, ажлын илүү хүнд нөхцөлд үүрэг гүйцэтгэдэг Та бүгдийн нийгмийн баталгааг хангах, хүрээлэнгийн лабораториудын техник, тоног төхөөрөмж, материаллаг баазыг бэхжүүлэх, албан хаагчдыг мэргэшүүлэх, давтан сургах сургалтын асуудлыг шийдвэрлэх чиглэлээр анхаарч ажиллана гэдгээ илэрхийллээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.141.19.185)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.