С.Баяр: Командалсан салаагаа орхиод, голын нөгөө эрэг дээр ганцаар гарч чанга хашгираад яах ч билээ
Үйл явдал
/
2020-07-23

Шүүхээс Сангийн сайд асан С.Баярцогтод 10, Да.Ганболд, Б.Бямбасайхан нарт дөрөв, Ч.Ариунсан, Б.Бадрал нарт 1.6 жилийн хорих ял оноосон. Гадаадад байгаа, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг үүнд эгдүүцэж буйгаа илэрхийлж, Ерөнхийлөгч Х.Баттулгад хандан захидал илгээгээд удалгүй устгасан боловч сэтгүүлчид захидалыг даруй хуулж баримтжуулан цацсан нь олны анхааралд өртөж нийгэмд хүчтэй шүүмжлэл дагуулсан. 

Өнөөдөр ч сошиолд ярианы сэдэв болон өрнөсөөр байна. Харин энэхүү байдалд Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээтэй холбогдуулан хамтдаа шалгагдаж, шүүгдэж яваа сайд асан С.Баяр Ч.Сайханбилэгт үг дайж ийнхүү жиргэжээ 

Тэрбээр энэ талаар цахим хуудсандаа “Энэ бол муу жишиг.Сая ял авсан хүмүүс түүний команд. Командалсан салаагаа орхиод, голын нөгөө эрэг дээр ганцаар гарч чанга хашгираад яах ч билээ. Хашгираан нөгөө хэдэд нь яаж ч нөлөөлөө билээ. Сувгаа солье” гэв

Сонирхуулахад, Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээтэй холбогдуулж эхэндээ С.Баяр, Ч.Сайханбилэг, С.Баярцогт нарыг шалгаж байсан. Шүүхийн явцад С.Баярт холбогдох хэргийг тусад шалгахаар болсон билээ. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.137.164.24)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.