Москвад коронавирусийн эсрэг вакциныг үнэгүй хийнэ
Үйл явдал
/
2020-07-26

ОХУ-ын эрдэмтэд коронавирусийн эсрэг вакциныг сайн дурынхан дээр амжилттай туршсан талаар өмнө нь мэдээлсэн билээ. Тэгвэл Орост вакцин үйлдвэрлэгдэж эхэлмэгц нийслэл хотын оршин суугчдыг коронавирусийн эсрэг дархлаажуулалтад үнэгүй хамруулна гэдгийг Москва хотын дарга Сергей Собянин мэдэгджээ. Тэрбээр энэ тухай Россия-1 телевизийн Вести мэдээллийн хөтөлбөрийн үеэр мэдэгдсэн байна.

Үүний зэрэгцээ тэрбээр намрын ханиад томууны дэгдэлтээс сэргийлэн оршин суугчдыг вакцинжуулалтад идэвхтэй хамрагдахыг уриалсан байна.

ОХУ-д коронавирусийн халдвараар 800 мянга гаруй хүн өвчилж, 13 мянга гаруй хүн нас бараад байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.11.227)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.