Баянзүрх дүүргийн 16,19-р хороонд 3 байршилд 1760 хүүхдийн сургуулийн бүтээн байгуулалтын ажил хийгдлээ
Үйл явдал
/
2020-07-31

Өнөөдөр бүх шатны сургалтын байгууллагын хичээлийг 9 дүгээр сарын 1-ний өдрөөс үе шаттай эхлүүлэх Улсын онцгой комиссын шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжлээ.
Баянзүрх дүүргийн 16,19-р хороодуудад Хүүхдийн сурах орчинг сайжруулах, сургууль цэцэрлэгийн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн ажлын хүрээнд 3 байршилд 1760 хүүхдийн суудалтай сургуулийн барилгын бүтээн байгуулалтын ажил хийгдэж 3 ээлжээр хичээллэдэг байсан сургуулиуд бүрэн 2 ээлжид шилжихээр боллоо.

Баянзүрх_дүүрэг_16_хороо 53-р сургуульд 480 хүүхдийн суудалтай өргөтгөлийн барилга угсралтын ажил хийгдсэн. Одоогоор гадна тохижилтын ажил явагдаж байгаа бөгөөд энэ хичээлийн жилээс ажиллаж эхэлнэ.

Баянзүрх_дүүрэг_19_хороо 640 хүүхдийн суудалтай дунд сургуулийн барилга угсралтын ажил хийгдлээ. Одоогоор ашиглалтад хүлээн авахаар Улсын комисс ажиллаж байгаа бөгөөд энэ хичээлийн жилээс ажиллаж эхэлнэ.

Баянзүрх_дүүрэг_16_хороо 44-р сургуульд 640 хүүхдийн суудалтай сургуулийн барилга угсралтын ажил явагдаж байна. Одоогоор барилгын дотор заслын ажил хийгдэж байгаа бөгөөд ирэх 11-р сард ашиглалтад орно.

Мөн ашиглалтын шаардлага хангахгүй болсон 40-р яслын барилгыг буулган дахин барилгажуулах ажил явагдаж байна.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.139.83.96)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.