Т.Аюурсайхан: Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Монгол банкны "ЭРДЭНЭСИЙН САН"-г хохироосон гэдэг нь тогтоогдсон
Үйл явдал
/
2020-08-31

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан: Монгол банкны эрдэнэсийн сан байхгүй шахуу болсон. Үүнийг энд сууж байгаа олон гишүүд мэдэж байгаа. Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж гуай хүртэл бэртэйгээ нийлж хохироосон асуудлыг би ажлын хэсгийн дүгнэлтээр хохирлын хэмжээтэй нь хамт тогтоогоод гаргаад ирсэн. Гэтэл үүнийг Улсын маш нууц мэдээ гээд материалыг нь дэлгэж болохгүй байна. Шинээр сонгогдсон Ерөнхий прокурор энийг сонсож байвал анхааралдаа авах хэрэгтэй. Цаашдаа нэг бүрчлэн хөөж хянаж хариуцлагыг нь ногдуулах хэрэгтэй. Нууж байгаад хадгалагдах, хамгаалагдах биш, нууж байгаад алдагдаад байгаа тул цаашдаа энэ асуудлыг Улсын нууцаас гаргаж байгаад олон нийтийн хяналтад оруулах хэрэгтэй. Олон нийтийн хяналт бол хамгийн сайн хамгаалалт мөн. АТГ, ТЕГ Монгол банкны энэ зөрчлийн асуудлыг шалгадаггүй. Монгол банкны удирдлагуудын хууль бус ажиллагаа хэрээс хэтэрлээ. Би өнөөдөр Улсын Ерөнхий Прокурорт ажлын хэсгийн дүгнэлтээ хүргүүлж байгаа энэ дотор гэмт хэргийн шинжтэй олон зөрчлүүд илрүүлсэн байгаа. Үүний араас ерөөсөө шалгадаггүй. Зөрчил гаргасан тэр Золжаргал гэдэг нөхрийг бариад л хэдхэн цагийн дотор буцаад сулалчихдаг. Хуучны мөнгөн дэвсгэртийг өөрсдөө угаагаад ашигладаг.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.139.83.151)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.