Дорнодын ХДТ-ын уран бүтээлчид “Гэгээн муза” олон улсын наадмаас 2 дахь удаагаа Гранпри шагналыг хүртлээ
Үйл явдал
/
2020-09-01

2016 оноос хойш хоёр жил тутамд уламжлал болгон зохион байгуулдаг "Гэгээн Муза-15" Олон улсын наадам /2020.08.30/ онлайнаар амжилттай болж, Дорнод аймгийн алтан гадас одонт ХДТ-ын уран бүтээлчид Хүүхдийн жүжгийн төрөлд “Мангасуудын хаан” жүжгээр өрсөлдөж 2 дахь удаагаа Гранпри шагналыг хүртэн, ганзага дүүрэн ирж байна.

“Мангасуудын хаан”жүжгээр Шилдэг найруулагч номинацид Б.Мөнх-Амьдрал, Шилдэг хөгжмийн зохиолч номинацид Ө.Ариунбаатар, Шилдэг эмэгтэй гол дүрийн жүжигчин номинацид Т.Халиунсор, Шилдэг эмэгтэй туслах дүрийн жүжигчин номинацид Г.Энхболор , шилдэг тайзны зураач номинацид С.Чулуунзаяа, Н.Энхбаяр нар шалгарч алтан “Гэгээн Муза”-ийн эзэд боллоо.

Наадамд Дорнод, Дорноговь, Дундговь, Завхан, Говьсүмбэр, Орхон, зэрэг аймгийн театрууд “Улсын Драмын Эрдмийн театр”, “Мөрөөдлийн театр”, “Дарханы залуучуудын театр”болон гадаадын уран бүтээлчид онлайнаар бүтээлүүдээ илгээж нийт 90 гаруй уран бүтээлч 23 бүтээлээрээ Драмын, хүүхдийн, хөгжимт, нэг хүний, хоёр хүний жүжиг гэсэн төрлүүдэд нэр дэвшиж өрсөлдсөн юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.133.133.233)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.