Төрийн сүлдэндээ ЗАЛБИРЧ түшээддээ МАРТАГДСАН ахмадууд
Үйл явдал
/
2020-09-01

Сонсголонд байрлах өндөр хүчдэлийн аюултай бүсд амьдрах 82 настай х. Бямба эмээгийн тухай дуулаагүй хүн үгүй буй за. Архины хамааралтай гэх охиндоо зодуулан, амьдрах орчин, нөхцөл тун хүндхэн байсан тухай өмнө нь сурвалжилж байсан. Анх эмээг Сонсголонгийн ойролцоо замаар гарах гэж байхад нь Энхгэрэл хэмээх бүсгүй тусалж амьдардаг гэрт нь хүргэж ирснээр эмээгийн талаарх мэдэээллийг олон нийтийн цахим сүлжээнд байршуулсан. Уг мэдээллийн дагуу " Сэтгэлийн гэгээн эзэд" нийгэмд үйлчлэх ТББ Энхгэрэл бүсгүйтэй холбогдож эмээд туслахаар болсон. Тус ТББ х. Бямба эмээг сувилалд хэвтүүлж, амьдрах чингэлэгийг нь " Смарт хаус " ХХК-тай хамтран засч тохижуулсан. Өнөөдөр /2020.08.31/ х. Бямба эмээ сувилалаас гарч засч, тохижуулсан шинэ гэртээ ирсэн.

Өнөөдрийн нийгэмд энэ үйл явдал энгийн нэг жишээ.

х. Бямба эмээ шиг үр хүүхэд, асран хамгаалах хүнгүй, тохитой гэр оронгүй, өдөр хоногийг өнгөрөөж буй олон мянган иргэн, ахмад настнууд бий. Тэд хэнд хандахаа мэдэхгүй, төр нь хүрч үйлчлэхгүй зүгээр л үүнийгээ хувь тавилан гэж хандах нь хичнээн харамсалтай вэ. Төрийн хийх ёстой ажил, үүргийг хэдэн залуус нэгдэж хийсээр байх уу. Төр энэхүү асуудал дээр хэрхэн ажиллаж, хэрхэн шийдвэрлэх ёстой вэ...

Сэтгэгдэл:
Таны IP: (18.226.181.57)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.