Улаанбаатарын барилгууд газар хөдлөлтөд тэсвэртэй юу?
Үйл явдал
/
2020-09-22

Улаанбаатар хотод есдүгээр сарын 21-22-нд шилжих шөнө газар хөдлөлтийн хүчтэй чичирхийлэл мэдэгдсэн. Энэ удаагийн газар хөдлөлтийн чичирхийлэл  ОХУ-ын Слюдянка тосгоноос баруун хойд зүгт 28 километрийн зайд 5.5 магнитудын, 02.19 цагт   ОХУ-ын Слюдянка тосгоноос баруун хойд зүгт 27 километрийн зайд 4.4  магнитутын хоёр удаагийн газар хөдлөлт болжээ. Энэхүү газар хөдлөлтийн чичирхийлэл Улаанбаатар хот,  Дархан, Орхон, Хөвсгөл, Сэлэнгэ, Дархан-Уул  аймгийн нутаг дэвсгэрт   илүү хүчтэй мэдрэгдсэн байна.

2020 он гарсаар  Монгол орны нутаг дэвсгэрт нийтдээ 45 мянган  удаагийн газар хөдлөлт бүртгэгдсэнээс  3.5 магнитутаас дээш хүчтэй  газар хөдлөлт 46 удаа бүртгэгджээ.

Хүн ам олноор суурьшсан, барилга байшингийн төвлөрөл бий болсон нийслэл  Улаанбаатар хотод   газар хөдлөлтийн  зургаан идэвхтэй хагарал  байдаг аж бөгөөд сүүлд  долоо дахь хагарал  илэрчээ. Долоо дахь хагарал  Улаанбаатар хотыг нэвт дайран өнгөрсөн буюу  цанын баазын хойхноос Далан давхар луу чиглэсэн хагарлыг Японы эрдэмтэдтэй хамтран илрүүлсэн  байна. Одоогоор судалгааны ажил хийгдэж байгаа  бөгөөд судалгааг бүрэн хийж дууссаны дараа  "Улаанбаатар"  хагарал  идэвхтэй эсэх нь  тодорхой болох  юм байна.

Нөгөө талаас хүчтэй газар хөдлөлт болсон үед барилга байгууламжийн тэсвэрлэх чадвар ямар вэ гэдэг анхаарал татдаг. Мэргэжлийн  хяналтын байгууллагаас 7-8 баллын газар хөдлөлтөд тэсвэртэй байх шаардлага тавьдаг ч барилга байшин бүрт энэ шаардлага хангагдаж байгаа эсэх нь эргэлзээтэй. Үүнийг тогтоохын тулд нарийвчилсан судалгаа хэрэгтэй бөгөөд сүүлд баригдса барилгуудын газар хөдлөлтөд тэсвэртэй эсэхийг  тогтоох боломжгүй байна. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.136.18.141)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.