Үе үеийн УИХ-ын дарга нар нэгдэж "ИХ ХУРАЛДАЙ" клуб байгуулж, Г.Занданшатар даргад ЗӨВЛӨХӨӨР болжээ
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-09-23

Монгол Улсын Их хурлын дарга Гомбожавын Занданшатар үе үеийн УИХ-ын дарга нарыг хүлээн авч уулзлаа. Уулзалтад УИХ-ын дарга асан С.Төмөр-Очир, Монгол Улсын Ерөнхийлөгч асан, "Чингис хаан" одонт  Н.Багабанди, Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, гавьяат хуульч Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан, "Чингис хаан" одонт  Д.Дэмбэрэл, З.Энхболд, МАН-ын дарга асан М.Энхболд нар өөрийн биеэр оролцсон бол Улсын Бага хурлын дарга бөгөөд Монгол улсын анхны дэд Ерөнхийлөгч Р.Гончигдорж гуай хойшлуулашгүй чухал ажилтайн улмаас хүрэлцэн ирээгүй аж. УИХ-ын одоогийн дарга Г.Занданшатарын хувьд өмнөх дарга нарынхаа санаа бодол, сургамж зөвлөгөөг сонслоо. Түүнчлэн Спикерүүд хамтран ярилцах, зөвшилцөх, санал бодлоо солилцох "Их Хуралдай" клуб байгуулахаар тохиролцлоо. Парламентаа цаашид төлөвшүүлэх, тулгамдсан асуудлаа хэлэлцэх, туршлага сургамжаа ярилцах энэ Клуб сайн дурын үндсэн дээр ямар нэг хөрөнгө зардал гаргахгүйгээр ажиллах юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.116.49.247)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.