"Эрдэнэс Тавантолгой" ХХК-ний гүйцэтгэх захирал Б.Ганхуяг АЖ ҮЙЛДВЭРИЙН ГАВЬЯАТ АЖИЛТАН боллоо
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-09-26

Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим байгуулагдсаны 60 жилийн ой энэ онд тохиож байгаа бөгөөд Ерөнхийлөгч энэхүү ойн баярын хүрээнд бизнес эрхлэгч, баялаг бүтээгчдэд төрийн дээд одон медаль гардууллаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар  “Макс” группын ерөнхийлөгч Д.Ганбаатар, “Монос” группын ерөнхийлөгч Л.Хүрэлбаатар, “Жигүүр гранд” группын ерөнхийлөгч Д.Баттөр нар Хөдөлмөрийн баатар цолоор шагнуулсан бол  “Эрдэнэс тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг Аж үйлдвэрийн гавьяат ажилтан боллоо

"ЭРДЭНЭС-ТАВАН ТОЛГОЙ” ХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ
Б.ГАНХУЯГ
Төрсөн он: 1975
Мэргэжил:  Эрх зүйч, улс төр судлаач
Боловсролын зэрэг:  Доктор
Ам бүл: Эхнэр, 4 хүүхэд 
Ажлын туршлага:
  • 1999-2000 онд Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын ажилтан,
  • 2001-2007 онд Монголын оюутны холбооны Дэд ерөнхийлөгч, Ерөнхийлөгч,
  • 2005-2008 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын орон тооны бус зөвлөх,
  • 2005-2007 онд "City phone” ХХК-ийн Гүйцэтгэх захирал,
  • 2007-2013 онд "Эрдэнэс” ХХК-ийн Захиргааны хэлтсийн дарга, Дэд дарга,
  • 2008-2012 онд Монгол Улсын Засгийн газрын "Таван толгой”, "Оюу толгой” төслийн Нарийн бичгийн дарга,
  • 2007-2013 онд "Эрдэнэс Монгол” ХХК-ийн Захиргааны хэлтсийн дарга, Дэд захирал,
  • 2011-2012 онд "Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн ТУЗ-ийн гишүүн,
  • 2015 онд Монгол Улсын Шадар сайдын зөвлөх,
  • 2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүний зөвлөх
  • 2016 оны 9 дүгээр сараас "Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн Тэргүүн дэд захирал
  • 2018 оны 4 дүгээр сараас "Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр
  • 2018 оны 5 дугаар сараас хойш "Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн Гүйцэтгэх захирлаар тус тус ажиллаж байна.

 

"Эрдэнэс-Тавантолгой”  төсөл 2010.08.27-нд хэрэгжих эхлэл тавигдаж, уурхайн уулын ажил албан ёсоор эхлэв. Энэ дагуу Тавантолгойн нүүрсний орд газарт ашиглалтын үйл ажиллагаа явуулах үүрэг бүхий "Эрдэнэс-Тавантолгой” хувьцаат компанийг УИХ, Засгийн газрын шийдвэрийн дагуу 2010 оны 12 дугаар сарын 23-нд байгуулж, үйл ажиллагаагаа эхэлсэн.
 
"Эрдэнэс-Тавантолгой” ХК нь Ашигт малтмалын хайгуул хийх, ашигт малтмалын ашиглалтын үйл ажиллагаа явуулах үндсэн  чиглэлээр 2010 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 9010001097 дугаар бүхий гэрчилгээ авч 5435528 регистрийн дугаартайгаар албан ёсоор Улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгүүлсэн бөгөөд  
 
"Эрдэнэс-Тавантолгой” ХК нь "Ашигт малтмалын тухай” хуулийн дагуу стратегийн ач холбогдол бүхий  нүүрсний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах, ордод ашиглалтын үйл ажиллагаа явуулах, дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлэх үндсэн чиглэлээр ажилладаг.
 
"Эрдэнэс-Тавантолгой” төсөл нь нүүрс олборлолт, бүтээгдэхүүн боловсруулах, дэд бүтэц, үйлдвэрүүдийг барьж байгуулах,  ус хангамжийн системийг байгуулах, ордод нэмэлт хайгуул, судалгаа хийх, бүтээгдэхүүнээ олон улсын зах зээлд хүргэх, дотоодын болон олон улсын хөрөнгийн зах зээлд хувьцаа арилжаалах гэсэн үндсэн чиглэлээр хэрэгжих юм.
 
"Эрдэнэс-Тавантолгой” ХК нь нийт 822 ажилтантай бөгөөд 100 хувь монгол хүн ажиллаж байна. Нийт ажилтны  62 хувь нь дээд боловсролтой, 27 хувь нь Өмнөговь аймгийн иргэд, 12 хувь нь Цогтцэций сумын иргэд юм.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.173.199)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.